Флексатон (2)

 

Флексатон (Англиар: Flexatone буюу Латины:. flexus ― нугалсан буюу Грекийн  τόνος ― нумарсан буюу тон (өнгө) гэсэн утгатай үгнээс үүдэлтэй) нь металл цохиур хөгжмийн зэмсэг. Уг хөгжмийн зохиогчийн эрхийг 1924 онд АНУ-д авчээ. 

 

 

Флексатоныг анхлан джаз хөгжимд ашигласан хэдий ч тун удалгүй сонгодог хөгжмийн зохиолчид түүнийг сонирхон бүтээлдээ тусгах болжээ. Тухайлбал Артюр Онеггер («Антигона»), Эрвин Шульхоф (нэгдүгээр симфони), Арнольд Шёнберг ("Өнөөдөр, маргааш", "Моисей болон Аарон»" дууриудын оркестрт зориулсан вариац), Дмитрий Шостакович ("Хамар", "Мцен суурингийн Макбет хатагтай" дуурь), Арам Хачатурян (найрал хөгжимтэй төгөлдөр хуурын концерт) бүтээлүүдийг нэрлэж болно.  

 

Флексатон (2)
Флексатон
Флексатоныг тоглох байдал
Флексатон