Ф
Флажолет бишгүүр (2)
Флажолет бишгүүр (2)

 

Флажолет бишгүүр (Францаар: Flageolet, товчоор: Flageol — бишгүүр) нь өндөр регистрийн үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Анхны флажолетыг Францын хөгжим урлаач В. Жювиньи (Sieur de Juvigny) 1581 онд урлажээ.

 

Франц Флажолет (French Flageolet) нь нүүрэн талд 4 нүхтэй, их биед 2 нүхтэй байдаг бол Англи Флажолетийнх (English Flageolet) нүүрэн талд 6 нүхтэй байдаг байна. Мөн нэгдсэн үлээх төхөөрөмж бүхий давхар Флажолет бишгүүр байдаг бөгөөд энэ нь нэгэн зэрэг хоёр өнгө гаргана гэсэн үг юм.  

 

 

XVII зуун уг хөгжмийн оргил үе байсан бөгөөд яваандаа Пикколо бишгүүрт байраа тавьж өгчээ. Флажолетыг И. С. Бах, Г. Ф. Гендель, К. В. Глюк, В. А. Моцарт нар өөрийн бүтээлдээ тусгасан байдаг билээ.

 

 

1. Англи Флажолет бишгүүр (English Flageolet). 1835 он, 2. Франц Флажолет бишгүүр (French Flageolet). 3. Бейнбридж хоромсон Флажолет бишгүүр (London. Bainbridge Double Flageolet), 4. Бейнбридж хөндлөн Флажолет бишгүүр (London. Bainbridge Side-blown Flageolet), 5. Бейнбридж гурамсан Флажолет бишгүүр (London. Bainbridge Triple Flageolet), 6. Модерн метал болон хуванцар тоглоомон Флажолет бишгүүр (Modern metal / plastic toy Flageolet)

 

Флажолет бишгүүр (2)
Флажолет бишгүүр
Хоромсон Флажолет бишгүүр (Double Flageolet)
Хоромсон Флажолет бишгүүр (Double Flageolet). Франц. XIX зуун