Фисгармон (2)

 

Фисгармон (Pump organ / harmonium / reed organ).буюу Гармониум / Хармониум. Фисгармон (Эртний Грекээр: φῦσα —дархан, ἁρμονία — гармон) нь XIX зууны эхээр зохион бүтээгдсэн Гармониумын төрлийн хэлт даралтат хөгжмийн зэмсэг юм.  Фисгармоны өвөг нь XVI зууны эхээр буй болсон Хаан Орган (Regal organ) хэмээх хөөрөгт орган юм.

 

 

Леонардо да Винчи Фисгармон. Марио Вуоноконто (Mario Buonoconto) Италийн аугаа эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, сийлбэрч, уран барималч, архитектурч, хөгжимчин, зохиолч Леонардо да Винчигийн (Leonardo da Vinci)(1452.04.15 - 1519.05.02) зураг төслийн дагуу сэргээн босгосон Фисгармон

 

 

Хаан Орган (Regal organ) хөөрөгт орган

 

XIX зууны эхээр Копенгагийн хөгжим урлаач профессор Христиан Готлиб Кратценштейн (Christian Gottlieb Kratzenstein)(1723-1795) анхлан бүтээж, XIX зууны дундуур Францын хөгжим урлаач Александр Франсуа Дебайн (Alexandre-François Debain) (1809.07.06 - 1877.12.03) өмнөх органуудаас илүү боловсронгуй механизм бүхий Фисгармоныг буй болгож 1842 онд Парист зохиогчийн эрх авчээ. Энэ цагаас Фисгармон Европд тархсан байна.

 

Фисгармон. 1882 он

Оросын нутагт суурьшсан нутгийн Германчууд Фисгармоныг өргөн хэрэглэгдэж байжээ. Ялангуяа Донецк мужын Клебан-Быка дүүрэгт 1938 он хүртэл нутгийн Герман айл бүрт уг хөгжим байдаг байжээ.  

 

Фисгармоныг Америкчууд reed organ (мөн pump organ, parlor organ). Австри, Герман, Францчууд Гармониум (harmonium) хэмээн нэрлэдэг билээ.

 

Фисгармон (2)
Фисгармон
Фисгармон
Фисгармон