Ф
Филиппиний хөгжмийн зэмсэг (2)
Филиппиний хөгжмийн зэмсэг (2)

 

Филиппиний хөгжмийн зэмсэг

 

 

1. Бабендил нарийн хүрээт гонх (Babendil gong), 2. Испаны байлдан дагуулалтын үе буюу 1521-1898 онд нутагшсан 16 лад, 12 чавхдас бүхий Филиппин Бандурри (Philippine harp bandurria).  Хөг нь: F# B E A D G является. Филиппиний ардын дуу хөгжимд мөн 14 чавхдаст Бандурриг ашиглана. 3. Агунг Тамланг хулсан ангархай цохивор бөмбөр (Agung a tamlang bamboo slit drum), 4. Дабакан бөмбөр (Dabakan drum)

 

 

1, Хэгалайн товшуур (Hegelung) 2. Гунгса (Gungsa) буюу Гангса жигдэлсэн Гонх (Gangsa gongs), 3. Кагул хулсан ангархай бөмбөр (Kagul slit drum)

 

 

1. Филиппиний Бонток, Калинга ястаны Колитонг 6 чавхдаст хулсан ятга (Kolitong bamboo polychordal tube zither), 2. Филиппин, Индонезын Кубинг хулсан хэл хуур (Kubing bamboo jaw harp). Уг хулсан аман хуурыг өөрөөр Кобинг (Кobing), Колибау (Кolibau), Ару динг (Aru-ding), Ародинг (Aroding), Кулайнг (Kulaing), Каромби (Karombi), Ёри (Yori) хэмээн нэрлэдэг. 3. Индонез, Бруней, Филиппин, Малайзын Кенданг (Kendang) буюу Кендханг (Kendhang) бөмбөр. Уг бөмбөрийг Явагаар: Кендханг (Kendhang), Малайгаар. Генданг (Gendang), Таусуг, Маранаогаар: Ганданг (Gandang)  хэмээн нэрлэдэг. 4. Каллеленг (Kalleleng) буюу Калалэнг хамарын бишгүүр (Kalaleng nose flute)
 
 
1. Кулинтанг жигдэлсэн гонх (Kulintang ancient horizontally gongs). 2. Магуинданао ястаны (Maguindanao people) Кулинтанг каё модон царгил (Kulintang a kayo xylophone). 3. Кулинтанг тиниок төмөр царгил (Kulintang a tiniok metallophone). Уг царгилыг өөрөөр Кулинтанг путао (Kulintang a putao), Сарунай (Sarunay), Саунай (Salunay), Салонай (Salonay), Саронай (Saronai) хэмээн нэрлэдэг. 4. Магуинданао ястаны (Maguindanao people) Кутияпи буюу Кудяпи товшуур (Two-stringed Kutiyapi / Kudyapi)
 
 
1. Испаны байлдан дагуулалтын үед нутагшсан Октавина буюу Филиппин Октавина гитар (Philippine Оctavina guitar). Октавинагийн  хөг нь Лодтай (laúd) адил байдаг. 2. Палдонг цууран бишгүүр (Paldong traditional lip flute), 3. Палендаг хулсан бишгүүр (Palendag Philippine bamboo flute). Уг бишгүүрийг өөрөөр Пулалу (Pulalu), Паландаг (Palandag), Пулала (Pulala),  Лумундэг (Lumundeg), богино Палендаг хулсан бишгүүрийг Хулактэб (Hulakteb short flute) хэмээн нэрлэдэг. 4. Сулибао шовхолжин тенор бөмбөр (Sulibao conical tenor drum)
 
 
1. Дивас хулсан баглаа бишгүүр (Diwas bamboo panpipes), 2. Такумбо хулсан чавхдаст ятга (Takumbo  parallel-stringed tube zither), 3. Тумпонг (Tumpong) буюу Инки хулсан бишгүүр (Inci bamboo flute), 4. Өмнөд Ази, Энэтхэг Филиппиний Чөтгөр зайлуулагч хулсан саваан цохивор (Devil chase bamboo stalk percussion instrument). Филиппины Хойд Лусонд уг хулсан цохиворыг Балингбинг (Balingbing) хэмээн нэрлэдэг.
 
 
1. Филиппиний өмнөд хэсгийн Габбанг хулсан царгил (Gabbang bamboo xylophone) болон түүний цохиур, 2. Индонез, Филиппиний Ганбанг (Gambang) буюу Гамбанг каю модон царгил (Gambang kayu xylophone), 3. Таосуг ястаны (Taosug) Сахунай бялар (Sahunay clarinet)
 
 
1. Калингга (Kalingga) ястаны Тонгали хамарын бишгүүр (Tongali nose flute), 2. Багобо ястаны (Bagobo) Кудлунг буюу Кудлинг товшуур (Kudlung / Kudling), 3. Багобо (Bagobo) ястаны Паландаг бишгүүр (Palandag notch flute), 4. Шүүх цаазын оготор бишгүүр (Courting short flute), 5. Калингга (Kalingga) ястаны Палдонг цууран бишгүүр (Paldong traditional lip flute)
 
 
1. Тболи (Tboli) ястаны Слудой хулсан ятга (Sludoy bamboo zither), 2. Маранав (Maranaw) ястаны Тагуток ангархай хулсан бөмбөр (Tagutok bamboo slit drum), 3. Танггунггу жигдэлсэн Гонх (Tanggunggu gong)
 
 
 
1. Манобо (Manobo) ястаны Кумбинг хулсан хэл хуур (Kumbing bamboo jaw harp), 2. Бонток ястаны (Bontoc) Афив гуулин хэл хуур (Afiw brass jaw harp), 3. Ифугао (Ifugao) ястаны Палипал хулсан цохивор (Palipal bamboo clapper), 4. Маранао ястаны (Maranao) Ганданг бортогон бөмбөр (Gandang cylindrical drum), 5. Ифугао (Ifugao) ястаны Бангибанг цохивор (Bangibang percussion bar), 6. Хануноо (Hanunoo) ястаны Кинабан хулсан хэл хуур (Kinaban bamboo jaw harp), 7. Хануноо (Hanunoo) ястаны Лантуй хулсан бишгүүр (Lantuy Bamboo flute)

 

Филиппиний хөгжмийн зэмсэг (2)
Гандинган дөрөмсөн гонх (Gandingan gongs)
Агунг гонх (Agung gong)
Магуинданао ястаны (Maguindanao people) Гандинган Каё модон царгил (Gandingan a kayo xylophone)
Калинги ястаны Кулибит хулсан ятга (Kulibit bamboo tube zither). Бонток, Тингуиан ястангууд уг хулсан ятгыг Коллитонг (Kollitong), Манобо, Тирурай ястангууд Салурай (Saluray), Того (Togo), Такумбу (Takumbu) хэмээн нэрлэдэг.
Испаны байлдан дагуулалтын үед нутагшсан Лод (laúd)
Бруней, Индонез, Малайз, Филиппин, Сингапурын Сулин (Suling) буюу Сэрулин (Seruling) бишгүүр.
Хануноо (Hanunoo) ястаны Бансик хулсан бишгүүр (Bansig bamboo flute)
Маранав (Maranaw) ястаны Сэронгаганди хулсан ятга (Serongagandi bamboo zither)
Блаан ястаны (B'laan) Тонгкалинг бар толгойт хонх (Tongkaling tiger bells) цохивор хөгжим
Адувагау хуур (Aduwagay хуур)