Ф
Филатова Цэдэнбал
Филатова Цэдэнбал

 

Цэдэнбал Филатова. буюу Анастасия Ивановна Филатова (1920 - 2001оны 10 сарын 21, Москва) нь Орос үндэстэн, БНМАУ-ын нам төрийн зүтгэлтэн Ю. Цэдэнбалын гэргий,  БНМАУ-ын улс төрд нөлөөтэй байж, нийгмийн салбар болон боловсрол, хүүхэд багачуудын төлөө ихийг хийж бүтээсэн нэгэн.  Нөхрөө тэтгэвэрт гарсны дараа Москвад гэр бүлийн хамт иржээ. Тэд Владислав (нас барсан),  Зорига (биологийн эрдэмтэн, Москвад амьдарч, охин Настя Цеденбалаа өсгөж байна) хоёр хүүтэй. 2006 онд Улаанбаатарт Цэдэнбал Филатовт хөшөө босгожээ.

 

1947 онд маршал Х.Чойбалсангийн баруун гар, залуухан намын дарга Цэдэнбал Москвагаас орос эхнэр дагуулан иржээ. Крымлийн эрх баригчид Монголд байгуулах социализмыг хянаж зорилгодоо Филатоваг ашиглахаар шийджээ. Цэдэнбалыг Филатовтай танилцуулах ажлыг Чойбалсангийн улс төрийн зөвлөх Николай Важнов зохион байгуулсан бөгөөд өөрийн Рязани дахь хамаатан Настя Филатоваар дамжуулан гүйцэтгэжээ. Цэдэнбалд Филатова таалагдахад энэ талаар Важнов ЗХУКН-ын төв хороонд мэдэгджээ.

 

Анастасия Филатова Хүүхдийн төлөө фондыг үүсгэн байгуулж, түүнийгээ өөрөө удирдан Монголын хойч ирээдүй болсон хүүхэд багачуудад ихийг бүтээх болов. Тэрээр хүүхэд залуучуудын цэцэрлэгт хүрээлэнг санаачлан байгуулав. 1974 оны 11 сард Монголд Л.И.Брежнев айлчлан ирэхэд тэрээр Монголын хүүхэд залуучуудад та жинхэнэ бэлэг үлдээх ёстой хэмээн ятгаж Брежнев Цэдэнбалын гэрээс Суслов руу ярьж зөвлөсний эцэст Хуримын ордон, Залуу техникчдийн ордонг барьж өгөхөөр болжээ. Үүний дараа бэр минь их зардал гаргалаа даа хэмээн хошигножээ.

 

Гэрлэсэн хосуудад Ю.Цэдэнбал, А.И.Цэдэнбал-Филатова нар баяр хүргэж байна-1976 он

 

 

Цэдэнбал Филатова өөрийн холбоо сүлбээгээ ашиглан зөвлөлтийн тусламжаар Монголын хүүхдийн ордон, Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, олон тооны сургууль, цэцэрлэг байгуулсан ачтан билээ. Цэдэнбал 1984 онд биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан тэтгэвэрт гарахад тэд Москвад шилжин ирж тэрээр амьдралынхаа сүүлийн 18 жил КГБ-ын хяналтанд дор амьдарчээ. Нөхрөө оршуулж Владислав хүүгээ алдсаны дараа, Анастасия Ивановна зүдүүхэн амьдарч 2001 онд 81 настайдаа өөд болжээ. Түүнийг Москвагийн Ваганьковскийн оршуулагын газарт оршуулжээ.

 

Бага хүүгийн охин Анастасия Зориговна Цэдэнбал Москвагийн их сургуулийн Ази, Африк судлаач мэргэжилээр төгсчээ. Анастасии Филатовын хөшөөг Японы мэргэжлийн сумогийн их аварга Яказуно Дагвадоржын санаачлагаар босгожээ. 

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Цэдэнбал Юмжаагийн

Филатова Цэдэнбал
Цэдэнбал Филатова Ю.Цэдэнбалтай гэр бүл болов.
А.И.Филатова
Цэдэнбал Филатова Нөхрийн хамт