Ф
Фейербах, Людвиг Андреас
Фейербах, Людвиг Андреас

 

 

Людвиг Андреас фон Фейербах (Германаар: Ludwig Andreas von Feuerbach; 1807 оны 7 сарын 28 (Бавар мужын Ландсхут)-1872 оны 9 сарын 13 (Бавар мужын Нюрнберг) -  Тэрээр криминологич  Паул Йохан Анзельм фон Фейербахын хүү юм. Тэрээр Германы сонгодог философийн сүүлчийн төлөөлөгч бөгөөд түүний өмнөх төлөөлөгчид нь  Кант, Гегель, Шеллинг, Фихте нар юм.

 

Тэрээр Хайделобергд Гегелийн үзэл санааг баримтлагч Даубын удирдлага дор шашны ном үзэж цаашлаад Берлинд Гегелийн шавь болжээ. 1828 оноос Эрлангенийн их сургуульд философийн түүх, метафизик болон логикийн хичээл зааж эхэлжээ. Тэрээр 1836 оноос Байройтд дараа нь Нюрнбергийн Рехенберг ууланд амьдрах болжээ. Ядуу зүдүү амьдарч нас барсан бөгөөд түүнийг Нюрнбергд оршуулжээ.

 

Түүний анхны дорвитой бүтээл нь "Беконоос Спиноз хүртлэх шинэ философийн  түүх" (1933) байлаа. Энэ бүтээлээ Гегелийн үзэл санаанд тулгуурлан бичжээ. Тэрээр философи, шашин хоорондын харилцаа, Лейбницевийн философийн мөн чанар (1837), Пьер Бейлийн философийн мөн чанар (1838) уудыг шимтэн судлах болсноор түүний ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж 1830 онд тэрээр "Үхэл болон мөнхрөлийн талаарх бодрол"  зохиолоо бичиж нэрээ нууцлан хэвлүүлсэн ч удалгүй илчлэгдэж профессор байх эрхээ хасуулжээ.

 

Бейлийн тухай өгүүлэлдээ тэрээр анхлан философи, шашин хоёрын эвлэршгүй зөрчлийг өгүүлсэн бөгөөд шашны номлол нь шинжлэх ухаан, зүй тогтолтой зөрчилдөж байгааг илэрхийлжээ. Шашин нь хоосон номчирхол (догматизм), хүний оюун санааны метафизик төөрөгдөл (метафизик иллюз) хэмээн бичжээ. Цаашид энэ санаагаа "Гүн ухаан болон загалмайтны шашин", "Шашны мөн чанар" бүтээлүүддээ шингээсэн байдаг. Тэрээр Бурхан хүнийг бүтээгээгүй, хүн л бүрханыг буй болгосон юм хэмээн бичжээ. Энэ үеийн Фейербахын философийг шинэ матераалист буюу хүн судлалын философ хэмээн нэрлэдэг билээ. Тэрээр "Хүн гэдэг бол Хүнээрээ байгаа хүнийг л хэлнэ"  (der Mensch ist, was er isst) хэмээжээ.

 

Түүний философийн болон шашны талаар онол, үзэл баримтлал гнь Маркс, Энгельс  болон Германы социал-демократуудад хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Фейрбах хүний субъектив оюун ухаан нь бодитой бөгөөд байгалын бүтээгдхүүн юм гээд өөрийнхээ философийг "Ирээдүйн философ" хэмээн тодорхойлж байжээ.

Фейербах, Людвиг Андреас
Людвиг Андреас фон Фейербах
Людвиг Фейербах