Ф
Фагот буюу Үелэх бишгүүр (2)
Фагот буюу Үелэх бишгүүр (2)

 

Фагот (Bassoon) буюу Үелэх бишгүүр (Италиар: fagotto - зангилаа гэсэн утгатай үг, Германаар: Fagott, Францаар: basson, Англиар: bassoon) хэлт Бас, тенор, альт регистр бүхий модон үлээвэр хөгжмийн зэмсэг. Фаготыг XVI зуунд Италид зохион бүтээж XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үеэс окестр хөгжимд хэрэглэгдэх болжээ.

 

 

Жак Мартин Хоттэртэррэ (Jacques-Martin Hotteterre)(1674.09.29 – 1763.07.16)

 

Фагот нь симфони найрал хөгжимд төдийгүй үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ордог төдийгүй гоцлол хөгжмийн зэмсгийн үүрэг гүйцэтгэдэг. Францын хөгжмийн зохиолч, хөгжимчин Жак Мартин Хоттэртэррэ (Jacques-Martin Hotteterre) 1712 онд 3 клапантай Фаготыг зохион бүтээсэн бол XVIII зуунд 5 клапантай болжээ. 

 

 

Францын хөгжим урлаач Жан-Николь Саварригийн 1823 онд урласан Фагот (Bassoon by Jean-Nicole Savarri)

 

 

Неаполь Фагот (Naples Bassoon), 1881 он.

 

XIX зууны эхээр Франц системын фагот 11 клапантой болжээ. Энэ загварын зохиогч нь Жан-Николь Саварри (Jean-Nicole Savarri) бөгөөд хожим Францын хөгжим урлаач А. Бюффе (A. Byuffe), Ф. Требера (F. Trebera) нарын хийцийн фагот буй болжээ. 1831 онд Германы хөгжмийн зохиолч, Хөгжмийн зэмсэг урлаач Карл Альменредер (Германаар: Carl Almenräder)(1786.01.03 - 1846.09.14), хөгжим урлаач Иоганн Адам Геккельтэй (Германаар: Johann Adam Heckel)(1812.07.14 - 1877,04,13) хамтран Фаготыг боловсронгуй болгон үйлдвэрлэсэн нь Фаготын хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн билээ.

 

 

1. Гурван товчлуурт Фагот (Tree-keyed Bassoon). XVII зуун, 2. Английн хөгжмийн зэмсэг урлаач Ричард Милхаусын (Richard Milhouse)(1759–1845)  Дөрвөн товчлуурт Фагот (Four-keyed Bassoon) 3. Швейцар Фагот (Swiss Bassoon). XVIII зуун, 4. Франц Баспорэ үелэх бишгүүр (French Bassnore), 5. Англи Контрабас Фагот (English Contrabassoon). 1739 он 

 

 

Орос Фагот (Russian Bassoon). 1820-1830 он

 

1843 онд Германы хөгжмийн зохиолч, хөгжмийн зэмсэг урлаач Карл Альменредер (Carl Almenräder) Фаготыг цааш боловсронгуй болгож 17 клапантай болгосон бөгөөд энэ загвар нь Almenräder & Heckel  пүүсийн гол бүтээгдэхүүн болов. Үүний дараа XIX зуунд Австрийн «Циглер болон түүний хүү» (Ziegler & Sons) пүүс Фаготыг үйлдвэрлэж байжээ.

 

Фагот буюу Үелэх бишгүүр (2)
Фагот
Фагот хөгжимчин
Барокко Фагот (Baroque bassoon), Модерн Фагот (Modern bassoon), Сонгодог Фагот (Classic Bassoon), болон Контрабас Фагот (Contrabassoon)
1. Модерн Фагот (Modern Bassoon), 2. Модерн Контрабас Фагот (Modern Contra-bassoon)