Ухаа шумбуур

 

Ухаа шумбуур. Латинаар: Aythya baeri (Radde, 1863) нь Галуутан багийн Нугасныхан овгийн шувуу юм. Тэд зүүн Азид нутаглана. Оросын зүүн өмнөд хэсэг, Монгол, Хятадын зүүн хойд хэсэгт амьдарч, өмнөд Хятад, Вьетнам, Энэтхэгт өвөлждөг.

 

 

Энэхүү шувуу нь биеийн хэмжээгээр ойр холбоотой зүйл болох Ундар шумбууртай (A. nyroca) төстэй юм. Биеийн урт 41-46 см, далавчаа дэлгэсэн урт нь 70-79 см, биеийн жин 800 гр байна. Эрэгчин шумбуур хар толгой, улаан бор нуруу, улаан хүрэн цээж, гэдэс хэсэг нь цагаавтар байна. Ухаа шумбуур 6-9 өндөг гаргаж, 27 хоног дардаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Ухаа шумбуур
Ухаа шумбуур