Ухаа хажир

 

Ухаа хажир. Латинаар: Gyps fulvus (Hablizl, 1783) нь Шонхортон буюу Харцагтан багийн Харцагынхан овгийн том махчин шувуу юм. Энэ шувуу нь 93-110 см урт, далавчаа дэлгэхэд 230-269 см ба 6-13 кг жинтэй. Урт хүзүү, цагаавтар халзан толгой, маш өргөн далавч, богино сүүлтэй.

 

Хошуу нь шар, далавчны үзүүр хэгийн өднүүд нь бараан байна. Тэд голдуу үхсэн амьтны улай сэгээр хооллох бөгөөд сүрэглэн амьдарна.

 

 

Ухаа хажир нь өмнөд Европын уул нурууд, хойд Африк, Азид тархан нутаглаж, нэг өндөг гаргадаг. Суурин амьдардаг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Ухаа хажир
Ухаа хажир