Ууль

 

Ууль буюу Савагт ариан Латинаар: Aegolius funereus (Linnaeus, 1758) нь Шар шувуу хэлбэртний баг (Strigiformes), шар шувууны (Strigidae) овгийн Уулийн (Aegolius) төрлийн шөнийн амьдралт махчин шувуу юм. Хойд Америк, Канад, Британийн Колумб, болон Альп, Карпат, Кавказын нуруу, Европ, Ази, Хятадын баруун хэсэг, Монгол, Оросын уулын бүс, шилмүүст  ой тааралдана. Хавтгайвтар том толгойтой, дүгрэг нүүр бяцхан эвэр шиг чихтэй, дундажаар 21-27 см урттай, далавчны урт 16-19 см, 120-190г жинтэй, эмэгчин нь эрэгчингээсээ яльгүй том байдаг. Нүд хошуу нь шар, хумс нь хар, залуу ууль бор хүрэн нас бие гүйцах үед зүс нь хөх саарал болдог.

 

 

Уулийн тархац 

 

Эртний Грекэд ууль шувууг бурхны шувуу гэж нэрлэж харин Ромчууд Цэцэн мэргэний бэлгэдэл болгодог байжээ. Харин дундад зууны үеэс бурхны шашин хүчтэй дэлгэрч Ууль шувууг ад зэтгэрийн амьтан хэмээн үзэж болж, харагдсан газар нь устгадаг болсон гэдэг. Ууль нь ургамлын хортон мэрэгчдийг идэж устгадаг нэн ашигтай шувуу юм. Жилд дунджаар үр тариа, бэлчээр сүйтгэдэг мянга гаруй оготоно барьж иддэг гэсэн судалгаа бий. Өдөртөө хадны ангал, агуй, модны хонгилд хорогдож шөнөдөө гөрөөлнө. Дөрвөн сарын сүүл таван сарын эхээр цагаан өнгөтэй бараг дугуй хэлбэрийн 4-6 өндөг гаргана.

 

Дэд зүйл:

  • Aegolius funereus beickianus
  • Aegolius funereus caucasicus
  • Aegolius funereus funereus
  • Aegolius funereus magnus
  • Aegolius funereus pallens
  • Aegolius funereus richardsoni
  • Aegolius funereus sibiricus

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Хув ууль

2. Угалзан ууль

3. Цармын ууль

4. Харсун Бэгбаатар

5. Соотон Гуйванга

6. Хулгар Гуйванга

 

Ууль
Уудв (Aegolius funereus)
Залуу Ууль