У
Уулын согсоот бүргэд
Уулын согсоот бүргэд

 

Уулын согсоот бүргэд. Латинаар: Nisaetus nipalensis (Hodgson, 1836) нь Харцагынхан овгийн махчин шувуу юм. Азийн өмнөд хэсэг, Пакистан, Энэтхэг, Шри Ланк, Индонез, Хятад, Япон улсын нутгаар тархан амьдардаг. Энэ бүргэд нь дундаж хэмжээний буюу 70-72 см урт, далавчаа дэлгэсэн урт нь 160-170 см. Өндөр модны оройд иш мөчрөөр дугуйдуу үүр засаж голдуу 1 өндөг гаргадаг. Эм нь өндөгөө дарж, эр нь анд гаран идэш тэжээл олж ирдэг. Ой мод ихтэй газар амьдрах тул далавч нь орчиндоо зохицон богиновтор болжээ.

Уулын согсоот бүргэд
Уулын согсоот бүргэд