У
Уулын бор үүлдрийн ямаа
Уулын бор үүлдрийн ямаа

 

Баян-Өлгий аймгийн нутгийн ямааг Оросын Холбооны Улсын “Уулархаг Алтай” үүлдрийн ухнаар хоёрдугаар үе хүртэл эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийн шаардлага хангасан хэсгийг өөр дотор нь шилэн сонгож үржүүлэх замаар “Уулын бор” үүлдрийг бий болгож 1991 онд баталгаажуулжээ. 


Энэхүү үүлдрийг бий болгоход зоотехникч М.Жумагали, Н.Бадила, Х. Өмүрузак, Ш.Аскар нар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Уулын бор ямаа нь тэсвэр сайтай, сайжруулагч үүлдрийн ашиг шимт чанарыг хадгалж чадсан, бие томтой, чийрэг бие цогцостой, хар зүстэй, бараандуу өнгийн ноолууртай, жилийн турш бэлчээрийн маллагаанд байдаг. 


Намар нас гүйцсэн ухна 62.0 кг, эм ямаа 43.0 кг жин таттдаг. Нас гүйцсэн ухна дунджаар 740 гр, эм ямаа 540 гр, 7-9 см урт, 17.0-20.0 микрон голчтой нолуур өгдөг. Уулын бор үүлдрийн ямааны цөм сүргийг Баян-Өлгий аймгийн Баян нуур, Дэлүүн, Булган сумдад үржүүлдэг

 

 

Уулын бор үүлдрийн ямаа

Ямааны жин(намар, кг)

Ноолуурын жин(г)

Нас гvйцсэн ухна

63,0

740

Борлон ухна

38,0

360

Эм ямаа

44,0

530

Охин борлон

35,0

340

 

Ноолуур

микрон

ухна

20

эм ямаа

17

урт (см)

7 - 9

Ноосны цэвэр гарц (%)

36

єнгє

бор

 

Уулын бор үүлдрийн ямаа
Уулын бор үүлдрийн ямаа