Уссурын бар

 

Уссурын бар, Амар мөрний бар, Сибирийн бар, Хар мөрний бар, Манжуурын бар Латинаар: Panthera tigris altaica (Коэнраад Якоб Тэмминк, 1884) хэмээн нэршсэн уг барын (P. tigris) дэд зүйл Алс Дорнодын Хар мөрний бүс нутагт л тархсан бөгөөд тэндээ дархан цаазтай болсон. Орчин үеийн барын есөн дэд зүйлээс хамгийн том биетэй нь бөгөөд мийнхэн овгийн амьтад дундаа мөн хамгийн том юм.

 

Уссурын бар 107-110 см өндөр Бенгалын бараас мөрөөрөө 2-4 инч өндөр. Бие гүйцсэн эрэгчний толгой, биеийн нийлбэр урт дунджаар 190-230 см. Хамгийн том эрэгчний биеийн урт 350 см хүрч байжээ. Бие гүйцсэн эрэгчний сүүлийн урт 1 м орчим, жин нь 318 кг татаж байсан тохиолдол байсан бөгөөд утга зохиолд 384 кг хүртэл жинтэй аварга эрэгчний тухай өгүүлсэн байдаг боловч хараахан батлагдаагүй байна. 1950 онд Сихоте-Алин уулсад буудаж унагасан нэгэн эрэгчин 384.8 кг жинтэй, 3.48 м урттай эрэгчин байсан тухай өгүүлсэн нь бий.

 

Эмэгчин нь эрэгчнээсээ жижгэвтэр, 100-167 кг, байдаг бол хамгийн том бар 180 кг хүртэл жин татдаг байна. Уссурын бар 4-5 нас хүрээд нас хүрээд үржилд орох бөгөөд жилийн аль ч үед нийлнэ. Эм нь хээлээ 95-112 хоног тээж 3-4 бамбар төрүүлнэ. Бамбарууд нь нүд аниастай төрөх бөгөөд 9 хоногийн дараа нүд нь нээгдэж, 2 долоо хоногийн дараа шүд нь ургаж эхэлнэ. Бамбаруудын хүйсийн харьцаа тэнцүү төрдөг ч насанд хүрсэн 2-4 эмэгчин бар тутам нэг эрэгчин ноогддог ажээ. Бамбарууд 2 сарын дараа үүрнээсээ гарна. Зургаан сар хүртэл нь хөхүүлж дараа нь эх нь анд дагуулан явна. Уссурын бар ойролцоогоор 15 насална.

 

Голлон буга, гөрөөс, хандгай, зэрэг тураг амьтдыг идэх хэдий ч бодон, шилүүс, загас, мэлхий, шувуу, оготно, зурам, үр жимсээр хоололдог байна. Өдрийн хоолны хэмжээ нь 9-10 кг бөгөөд жилд 50-70 тураг барьж иддэг ажээ. Хүн рүү бараг дайрдаггүй. 

Уссурын бар
Уссурын бар
Уссурын эмэгчин бар Бамбарын хамт