У
Усны нөмрөг бүргэд
Усны нөмрөг бүргэд

 

Усны нөмрөг бүргэд (Haliaeetus leucoryphus), нь Харцагынхан овгийн том, бордуу зүсмийн өдрийн махчин шувуу юм. Тэд Төв Азид, Каспийн тэнгисээс Шар тэнгис хүртэл, Казахстанаас Монгол, Гималайн нуруу, Бангладеш, хойд Энэтхэг орчимд нутаглана. Энэ бүргэд нь цагаан цайвар нүүр, толгой нь цайвар бор, далавч нь хар бор, нуруун хэсэг нь улаан хүрэн юм.

 

 

Сүүл нь хар бөгөөд өргөн цагаан судалтай. Залуу бүргэд нь бүхэлдээ бараан зүстэй бөгөөд сүүл нь цагаан судалгүй байна. Тэд 72-84 см урт, далавчаа дэлгэсэн урт нь 180–205 см . Эмэгчин нь 2.1-3.7 кг , эрэгчин 2-3.3 кг жинтэй. Усны нөмрөг бүргэд голдуу цэнгэг усны томхон загасаар хооллодог.

 

Усны нөмрөг бүргэд
Aquila leucorypha