Усан бөмбөр (2)

 

Усан бөмбөрийг (Water drum) дэлхий даяар хэрэглэдэг бөгөөд усан бөмбөрийн царыг металл, шавар, мод, хулууны хальс зэрэг янз бүрийн материалыг ашиглан үйлдэхээс гадна ердийн металл болон хуванцар торхыг усаар дүүргэн таглаж модоор дэлдэн тоглодог ажээ. 

 

 

 

1. Японы Акира усан бөмбөр (Akira Water Drum), 2. Шинэ Гвинейн усан бөмбөр (New Guinea Water drum), 3. Африк усан бөмбөр (African Water drum)

 

 

Хойд болон Өмнөд Америкийн Индианчуудын Ирокез (Iroquois), Наважо (Navajo), Чэрокэ (Cherokee), Крик (Creek), Апачэ (Apache) омгийнхоны Усан бөмбөр

 

Индиан усан бөмбөрийн царыг голчлон тарваганы арьсаар бүрж, модон цохивороор дэлдэн тоглож ардын дуу, бүжиглэх ажээ. Америкийн сүм дугануудад төмөр, гууль, зэсээр үйлдсэн аяган цар бүхий усан бөмбөрийг сүмийн магтуу дуунд ашигладаг.

Усан бөмбөр (2)
Хулуун царт усан бөмбөр (Gourd water drum)
Индиан усан бөмбөр (Native American water drum)
Шинэ Гвинейн Латмул усан бөмбөр (Latmul water drum)