Ундар шумбуур

 

Ундар  нүдэн шумбуур буюу Ундар шумбуур. Латинаар: Aythya nyroca (Guldenstadt, 1770) нь Галуутны багийн Нугасныхан овгийн дундаж хэмжээний шувуу юм. Тэд Евразид нутаглана. Энэ шувуу нь нэг метр болон түүнээс дээш гүнтэй нуур цөөрөмд амьдардаг. Өвлийн улирлыг Африкт өнгөрүүлнэ.

 

Нас бие гүйцсэн эрэгчин нь гүн хүрэн өнгийн нуруу, шар нүдтэй. Хэвлий хэсгийн цав цагаан өд нь түүнтэй төстэй зүйл болох Гэзэгт шумбуураас ялгаатай юм. Эмэгчин нь төстэй ч хар нүдтэй, арай бүгээн зүстэй.

 

 

Ундар шумбуур өвлийн улиралд олноор сүрэглэх бөгөөд голдуу бусад зүйлийн шумбууртай холилдсон байдаг. Тэдний гол идэш тэжээл нь усны ургамал, зарим нялцгай биетэн, усны шавьж болон жижиг загас зэрэг юм. Шөнийн цагаар хооллох нь их. Усны мандал дээрх өвс ургамлын дунд, эсвэл эргийн ойролцоо үүр засаж, 7-11 өндөг гаргадаг. 25-27 хоног өндгөө дарна.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

 

Ундар шумбуур
Ундар шумбуур