Умарлын халиу

 

Монголын улаан номонд орсон амьтад

 

Умарлын халиу Латинаар: Lutra lutra Linnaeus нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусрын овогт багтдаг. Монгол улсад устаж байгаа гоц ховор амьтан юм. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад орсон. 

 

 

Халх гол, Доод шишгэдэд халиуны нөөц газар тогтоох, хадгалан байлгах, хамгаалах олшруулах зорилгоор хамгаалалтанд авсан.

Умарлын халиу
Умарлын халиу