У
Умардын хавтгаалж
Умардын хавтгаалж

 

Умардын хавтгаалж Vanellus vanellus (Карл Линней, 1758) урьд Хавтгаалж гэж байсан, нь Хиазынхан овгийн шувуу юм. Ижил нэршил: Tringa vanellus Линней, 1758. Тэд Евразийн сэрүүн бүсэд өргөн тархжээ. Нүүдлийн шувуу бөгөөд алс хол Африк болон Пакистан, Энэтхэг, Хятадын нутагт өвөлжинө. Голдуу өдрийн цагаар, олон тоогоор сүрэглэн нисдэг. Ховор тохиолдолд Хойд Америкт хэрмэл байдлаар таарна.

 

 

Тэд боловсруулсан тариан талбай болон бусад богино өвсөрхөг газраар нутаглана. Газар үүрээ засаж, 3-4 өндөг гаргадаг. 25-34 хоног дарж дэгдээхэй гарна. Үүр болон дэгдээхэйгээ хамгаалан их дуу чимээ гаргаж хөөж тэмцдэг аж.

 

Умардын хавтгаалж 28–31 см урт, далавчаа дэлгэхэд 67–72 см юм. Дугуйрсан хэлбэрийн далавч, толгойдоо согсоотой. Бусад бүх хавтгаалжнаас хамгийн богино хөлтэй болно. Хар цагаан өнгө голлосон зүстэй. Гол идэш тэжээл нь шавьж болон жижиг сээр нуруугүйтэн юм.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Умардын хавтгаалж
Умардын хавтгаалж