У
Улсын их хурлын сонгууль
Улсын их хурлын сонгууль

 

Улсын Их Хурлын сонгууль гэдэг нь Монгол улсын төрийн эрх барих дээд байгууллагыг сонгох, дөрвөн жилд нэг удаа явагддаг үйл ажиллагаа юм. Сонгуулийг улс орон даяар зохион байгуулах онцгой эрхийг Сонгуулийн Ерөнхий Хороо эдлэдэг. Одоогийн үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Их Хуралд 76 гишүүнийг дөрвөн жилийн хугацаатай сонгож байгаа. Энэ хуулийн дагуу Монгол Улсад 6 удаа Улсын их хурлын сонгууль явагдаад байна.

 

1992 оны сонгууль

 

1992 оны Улсын Их Хурлын сонгууль Анхны УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэд 76 суудлын 70-ыг нь авсан бол сөрөг хүчин 5-хан суудалтай (МСДН - 1, МоАН, Нэгдсэн Нам, МҮДН-ын эвсэл - 4) хоцорчээ. Бие даан нэр дэвшиж сонгогдсон Гэндэнсамбуугийн Зуунай нь МАХН-ын гишүүн юм. Уг сонгууль нь томсгосон мажоритар системээр буюу, аймаг дүүргүүдийг нэг тойрог болгон, тойрог тус бүрээс 2-4 хүн сонгогдож байв.

 

1996 оны сонгууль

 

1996 оны Улсын Их Хурлын сонгууль Жижигсгэсэн мажоритар систем буюу 76 тойрог тус бүрээс 1 хүн сонгогдсон 1996 оны УИХ-ын сонгуульд МҮАН, МСДН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл 50 суудал авснаар засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болсон. Харин МАХН түүхэндээ анх удаа сөрөг хүчин болсон тус сонгуулиар 25 суудал авч, үлдсэн нэг суудлыг МУНН (Очирбатын Дашбалбар) эзэлжээ.

 

2000 оны сонгууль

 

2000 оны Улсын Их Хурлын сонгууль Сонгуулийн тогтолцоо өмнөхтэйгээ ижил байсан бөгөөд МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болж, МҮАН, МШАН-ын "Ардчилсан Холбоо" эвсэл, ИЗН, Ногоон Намын "Иргэний Зориг-Ногоон Нам" эвсэл, Эх Орон-МАШСН тус бүр 1 суудал авч, бие даагч 1 хүн (Ламжавын Гүндалай) сонгогджээ.

 

2004 оны сонгууль

 

2004 оны Улсын Их Хурлын сонгууль МАХН 36, Ардчилсан Нам, Эх Орон Намын "Эх орон-Ардчилал" эвсэл 36, БНН 1 суудал авч, Ардчилсан Намын 3 гишүүн бие даан нэр дэвшиж сонгогдсон.

 

2008 оны сонгууль Гол өгүүлэл: 2008 оны Улсын Их Хурлын сонгууль МАХН 45, Ардчилсан Нам 28, Ногоон Нам, Иргэний Хөдөлгөөний Намын "Иргэний эвсэл" 1, ИЗН 1, бие даагч 1 (Зоригийн Алтай) сонгогдсон.

 

2012 оны сонгууль

 

2012 оны Улсын Их Хурлын сонгууль Ардчилсан Нам 31, МАН 25, МАХН-МҮАН-ы Шударга ёс эвсэл 11, Иргэний Зориг Ногоон Нам 2 суудал авч, 3 бие даагч сонгогдсон. 2 тойрогт нэр дэвшигчид хуульд заасан саналын хувьд хүрээгүй тул дахин сонгууль явуулахаар төлөвлөж буй бөгөөд мөн 2 нэр дэвшигч хууль зөрчсөн хэмээн шүүхээр шийдүүлэхээр хүлээгдэж буй.

 

Нөхөн сонгуулиуд 1992-1996 онд хэрэгжиж байсан хуулиар УИХ-ын гишүүний орон гарахад нөхөн сонгууль болдоггүй, үндсэн сонгуульд дараагийн санал авсан хүн шууд сонгогддог байв. Мөн бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилээс бага хугацаа үлдсэн бол орных нь хүнийг сонгох сонгууль болдоггүй. 1996-2000 Н.Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдож, С.Гончиг, М.Чимидцэрэн, С.Зориг нар нас барсны улмаас нөхөн сонгуулиуд болсон. Үүнд Н.Энхбаяр, Ц.Өөлд, Д.Цэвээнжав, С.Оюун нар сонгогдсон бол О.Дашбалбар нас барахад бүрэн эрхийн хугацаа 1 жилээс бага үлдсэн байсан тул нөхөн сонгууль болоогүй. 2000-2004 Л.Энэбиш, М.Зэнээ нар өөд болосны улмаас, нөхөн сонгууль явагдахад Б.Өвгөнхүү, Су.Батболд нар сонгогдсон. 2004-2008 Н.Энхбаяр ерөнхийлөгчөөр сонгогдож, О.Энхсайхан нас барж нөхөн сонгууль зохиогдсон. Үүнд М.Энхболд, Ө.Энхтүвшин нар сонгогдсон юм. 2008-2012 Ц.Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдсон тул нөхөн сонгууль болж, Даш.Зоригт сонгогджээ.

 

Улсын их хурлын сонгуулийн хууль

 

Монгол Улсын анхны их хурлын сонгуулийн ардчилсан хууль нь 1992 онд батлагдсан. Түүнээс хойш олон удаа засвар өөрчлөлт орж байсан бөгөөд хамгийн сүүлд 2011 онд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль батлагдсан.

 

Сонгуулийн кампанит ажил

 

Сонгуулийн сурталчилгааны кампанит ажил сонгуулийн шинэ батлагдсан хуулийн дагуу сонгууль болохоос 30 хоногийн өмнө эхэлж 2 хоногийн өмнө дууссан байх ёстой.

 

Сонгуулийн санал авах үйл ажиллагаа

 

Монгол улсад иргэд сонгуульд нэр дэвшигчид өгөх саналаа нууцаар өгдөг. Давхардуулан санал өгөх явдлаас сэргийлэхийн тулд сонгуулийн санал авах байр бүрт иргэний үнэмлэх шалгаж, хуруун дээр нь тусгай бэхээр тэмдэглэл тавьдаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Улсын Их Хурал

Улсын их хурлын сонгууль
Монгол Улсын Их Хурал