У
Улсын Их Хурлын гишүүд 1992-1996 он
Улсын Их Хурлын гишүүд 1992-1996 он

 

1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хуулиар "төрийн эрх барих байгууллага Улсын Их Хурал байна" гэж заагаад "Монгол Улсын хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална" хэмээн баталгаажуулсаны дагуу Монгол Улс нэг танхимтай парламентийн тогтолцоонд шилжиж 1992 онд Улсын Их Хурлыг сонгох анхдугаар сонгууль можаритар системээр 2-4 мандат бүхий томсгосон 26 тойрогт болж МАХН 70, Монголын Ардчилсан нам, Ногоон намын ардчилсан холбоо 4, МСДН 1, бие даагч 1 суудал авчээ.

 

1992-1996 оны УИХ бүрэн эрхийн хугацаанд 137 хууль шинээр баталж, 142 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, олон улсын 40 гэрээг соёрхоно баталж, 46 хуулийг хүчингүй болгожээ. 

 

  УИХ-ын гишүүдийн овог нэр Харъяалсан нам, эвсэл тойрог
1 Раднаасүмбэрлийн Гончигдорж МСДН 1. Архангай
2 Чойжилсүрэнгийн Пүрэвдорж МАХН 1. Архангай
3 Минжүүрийн Далайхүү МАХН 1. Архангай
4 Ажханы Болат МАХН 2. Баян-Өлгий
5 Таукейн Султан МАХН 2. Баян-Өлгий
6 Хамбарын Володя МАХН 2. Баян-Өлгий
7 Гүржавын Цэрэндагва МАХН 3. Баянхонгор
8 Бямбадоржийн Гомбо МАХН 3.Баянхонгор
9 Дашдондогийн Дашцэрэн МАХН 3.Баянхонгор
10 Жигжидийн Болдбаатар МАХН 4.Булган
11 Содномцэрэнгийн Гүндэнбал МАХН 4. Булган
12 Аюурзанын Базархүү МАХН 5. Говь-Алтай
13

Гэндэнсамбуугийн Зуунай

* Вандангийн Алзахгүй

МАХН 5. Говь- Алтай
14 Ёндонпунцагийн Адилбиш МАХН 6.Дорноговь
15 Цэрэнхүүгийн Шаравдорж МАХН 6. Дорноговь
16 Дашбалбарын Базарсад МАХН 7. Дорнод
17 Цогбадрахын Төрмандах МАХН 7. Дорнод
18 Догдовын Дагвасүрэн МАХН 7. Дорнод
19

Содномын Батмөнх

* Т.Эрдэнэбилэг

МАХН 8. Дундговь
20 Норжмаагийн Тогтох МАХН 8. Дундговь
21 Нацагийн Багабанди МАХН 9.Завхан
22 Цэрэндашийн Намхайнямбуу МАХН 9.Завхан
23 Сүхрагчаагийн Нямзагд МАХН 9.Завхан
24 Данзангийн Лүндээжанцан МАХН 10. Өвөрхангай
25 Осорхүүгийн Батмөнх МАХН 10. Өвөрхангай
26 Жамъянгийн Батсуурь МАХН 10. Өвөрхангай
27 Шийлэгийн Батбаяр МАХН 10. Өвөрхангай
28 Равдангийн Цагаанхүү МАХН 11. Өмнөговь
29 Долоонжингийн Идэвхтэн МАХН 11. Өмнөговь
30 Жамбын Гомбожав МАХН 12. Сүхбаатар
31 Чойжингийн Хурц МАХН 12. Сүхбаатар
32 Доржийн Мөнхөө МАХН 13. Сэлэнгэ
33 Базарын Дэмбэрэл МАХН 13. Сэлэнгэ
34 Чулууны Зоригтбаатар   13.Сэлэнгэ
35 Човдронгийн Дашдэмбэрэл МАХН 14. Төв
36 Бавуугийн Лхагвасүрэн МАХН 14. Төв
37 Мэндийн Зэнээ МАХН 14. Төв
38 Мондооны Мэндбилэг МАХН 14. Төв
39 Сорогжоогийн Төмөр МАХН 15. Увс
40 Надмидын Баяртсайхан МАХН 15. Увс
41 Оонойгийн Шаалуу МАХН 15.Увс
42 Жамбалын Норовсамбуу МАХН 16. Ховд
43 Жамсрангийн Бямбадорж МАХН 16.Ховд
44 Дамдингийн Дэмбэрэл МАХН 16.Ховд
45 Бираагийн Чимэд МАХН 17. Хөвсгөл
46

Цахиагийн Элбэгдорж

* Р.Одонбаатар

МоАН 17. Хөвсгөл
47 Дарийн Данзан МАХН 17. Хөвсгөл
48 Гэндэнгийн Төртогтох МАХН 17. Хөвсгөл
49

Дашийн Бямбасүрэн

* Ч.Ган-Өлзий

МАХН 18. Хэнтий
50 Наваансамдангийн Ганбямба МАХН 18. Хэнтий
51 Даваадоржийн Ганболд МҮДН 18. Хэнтий
52 Нацагийн Жанцанноров МАХН 19. Дархан
53 Чүлтэмсүрэнгийн Баянжаргал МАХН 19. Дархан
54 Жүгдэрийн Дэлгэрцэцэг МАХН 20. Эрдэнэт
55 Шаравын Чунаг МАХН 20. Эрдэнэт
56 Цэндийн Нямдорж МАХН 21. Ажилчин дүүрэг, Туул, Багахангай хороо
57 Самдангийн Чулуунбаатар МАХН 21. Ажилчин дүүрэг, Туул, Багахангай хороо
58 Түвдэнгийн Очирхүү МАХН 22. Найрамдал, Налайх, Багануур дүүрэг
59 Жанлавын Бямбажав МАХН 22. Найрамдал, Налайх, Багануур дүүрэг
60 Дааданхүүгийн Батбаатар МАХН 22. Найрамдал, Налайх, Багануур дүүрэг
61 Гаанжуурын Ганболд МАХН 22. Найрамдал, Налайх, Багануур дүүрэг
62 Нанзаддоржийн Жалбажав МАХН 23. Сүхбаатар дүүрэг, Гачуурт, Партизан хороо
63 Санжаасүрэнгийн Зориг МоАН 23. Сүхбаатар дүүрэг, Гачуурт, Партизан хороо
64 Намбарын Энхбаяр МАХН 23. Сүхбаатар дүүрэг, Гачуурт, Партизан хороо
65 Жамбалдоржийн Уртнасан МАХН 23. Сүхбаатар дүүрэг, Гачуурт, Партизан хороо
66 Цэрэнсодномын Ганбат  МАХН 23. Сүхбаатар дүүрэг, Гачуурт, Партизан хороо
67 Цэдэвийн Товуусүрэн МАХН 23. Сүхбаатар дүүрэг, Гачуурт, Партизан хороо
68 Лхамсүрэнгийн Энэбиш МАХН Октябрь дүүрэг
69 Төгсжаргалын Ганди МАХН Октябрь дүүрэг
70 Цэрэнпилийн Гомбосүрэн МАХН Октябрь дүүрэг
71 Содовсүрэнгийн Нарангэрэл МАХН Октябрь дүүрэг
72 Пунцагийн Жасрай МАХН Октябрь дүүрэг
73 Жамъянгийн Алгаа МАХН Октябрь дүүрэг
74 Баасанжавын Ганболд МАХН Октябрь дүүрэг
75 Мэндсайханы Энхсайхан МоАН Октябрь дүүрэг
76 Адъяагийн Ганбаатар МСДН  

 

Тайлбар:

 

УИХ-ын тухайн үеийн сонгуулийн хуулиар нөхөн сонгууль хийхгүйгээр сонгуулийн саналын дүнгээр дараагийн саналийг авсан хүн УИХ-ын гишүүнээр нөхөн сонгогдож байв.

 

* нөхөн сонгогдсон гишүүд

Улсын Их Хурлын гишүүд 1992-1996 он
УИХ-ын дарга Нацагийн Багабанди
УИХ-ын дэд дарга Жамбын Гомбожав