Улсын Их Хурал

 

Улсын Их Хурал нь Монгол улсын Парламент юм. Монгол Улсын Их Хурал нь нэг танхим, 76 гишүүнтэй. Монгол улсын засгийн газрыг томилдог, төрийн эрх барих дээд байгууллага юм. 

 

Монгол улсын дөрөв дэх Үндсэн Хууль нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын чуулганаар 1992 оны 1 сарын 1З ны өдрийн 11 цаг З5 минутад Улаанбаатар хотноо батлагджээ. Энэхүү үндсэн хуулийн гуравдугаар буюу Монгол улсын төрийн байгуулал гэсэн бүлэгт Монгол Улсын Их Хурлыг дараах зүйлүүдээр тодорхойлон зааж өгсөн байдаг: Хорьдугаар зүйлд: Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална. Хорин нэгдүгээр зүйлд: 1. Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна. 2. Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно хэмээн заажээ.

 

Улсын Их Хурлын 76 гишүүн бүгд өөр өөрсдийн сонгуулийн тойргийг төлөөлөх ба 4 жилийн хугацаатайгаар сонгогдоно. Сонгуульд оролцох эрхтэй нийт ардын 50-с дээш хувь нь л сонгуульд оролцвол сонгууль хүчинтэй болно. 18 нас хүрсэн иргэд сонгох эрхтэй. 25 наснаас дээш иргэд сонгогдох эрхтэй байна.

 

УИХ засгийн газартай хамт шинэ хууль тогтоомжийг гаргана. УИХ-д төлөөлөгчтэй намууд ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлнэ. Мөн ерөнхий сайд болон бусад сайдуудыг баталдаг. Шийдвэрүүдэд нь ерөнхийлөгч хориг тавихад нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж авахгүй бол шийдвэр хэвээрээ үлдэнэ. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхөд нийт гишүүний гуравны хоёр зөвшөөрөх ёстой.

 

Их Хурлын даргыг гишүүд дундаас нь сонгодог.

 

Улсын Их Хурлын дарга нар

 

  Овог нэр Ажилласан хугацаа
1 Нацагийн Багабанди 1992-1996
2 Раднаасүмбэрлийн Гончигдорж 1996-2000
3 Лхамсүрэнгийн Энэбиш 2000-2001
4 Санжбэгзийн Төмөр-Очир 2001-2004
5 Намбарын Энхбаяр 2004-2005
6 Цэндийн Нямдорж 2005-2007
7 Данзангийн Лүндээжанцан 2007-2008
8 Дамдины Дэмбэрэл 2008-2012
9 Зандаахүүгийн Энхболд 2012,07,24-нөөс

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Улсын их хурлын сонгууль

Улсын Их Хурал
УИХ-ын чуулганы танхим