У
Улаан цэгцүүхэй

 

Улаан бор бужирга буюу Улаан цэгцүүхэй. Латинаар: Carduelis flavirostris (Карл Линней, 1758) нь Бор шувууны багийн Бужиргынхан овгийн шувуу юм. Ижил нэршил: Fringilla flavirostris Linnaeus 1758). Энэ шувуу нь 13-13.5 см, нуруун хэсэг нь бор өнгөтэй бөгөөд хар судлуудтай.

 

Ууц нуруу нь ягаавтар, хэвлий хэсэг нь цагаан шаргал бөгөөд бор судлуудтай. Хошуу нь өвөл шар, зун саарал өнгөтэй болно. Улаан цэгцүүхэй хойд Европ, Азийн төв хэсгээр нутаглана. Зарим хэсэг нь суурин амьдрах бол зарим нь өмнө зүгт нүүдэлэдэг. Бутанд үүрээ засаж, 4-7 өндөг гаргана. Гол идэш тэжээл нь ургамлын үр юм.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Улаан цэгцүүхэй
Улаан цэгцүүхэй