У
Улаанхүзүү шумбуур
Улаанхүзүү шумбуур

 

Улаанхүзүү шумбуур Aythya ferina (Карл Линней, 1758) нь Нугасныхан овгийн дундаж хэмжээний шумбадаг нугас юм. Нас бие гүйцсэн эрэгчин нь саарал судалтай урт хар хошуу, улаан толгой, хүзүү, хар цээж, саарал нуруу, улаан нүдтэй. Эмэгчин нь бор толгой, биетэй. Толгойн гурвалжиндуу хэлбэр нь онцлог юм.

 

Энэхүү шумбуур Европ, Азийн хойд зүгийн сэрүүн бүсийн 1 м болон түүнээс дээш гүнтэй намаг, нуур цөөрөмд амьдарна. Олноор сүрэглэн амьдрах бөгөөд томхон сүрэг болон цуглаж, голдуу бусад төрлийн нугастай холилдон өвөлждөг. Улаанхүзүү шумбуур шумбаж сэлэн хоол тэжээл олж иддэг.

 

 

Тэд усны ургамал, нялцгай биетэн, усны шавьж, мөн жижиг загасаар хооллоно. Үржлийн үед 6-9 өндөг гарган 24-28 хоног дарна.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Улаанхүзүү шумбуур
Улаанхүзүү шумбуур
Aythya ferina