У
Улаавар бужмар

 

Улаавар шувуу буюу Улаавар бужмар. Латинаар: Carpodacus erythrinus (Pallas, 1770) нь Бор шувуутны багийн Бужиргынхан овгийн шувуу бөгөөд Европ, Азид өргөн тархжээ. Тэд Дунай мөрний хөндий, Швед, Сибирь, Берингийн тэнгис, Кавказ, Иран, Афганистан, Пакистан, Гималайн нуруу, Төвд, Хятад, Монгол, Япон зэрэг газар таарна. Өвлийн улиралд зүүн өмнөд Хятад, Энэтхэг, Бирм зэрэг улсруу нүүдэллэнэ.

 

Нас бие гүйцсэн эрэгчин нь тод ягаан толгой, цээж, нуруутай, бор далавч, цагаан хэвлийтэй байна. Биеийн урт 16 см. Эмэгчин болон залуу шувуудын ар хэсэг нь бор шардуу, саарал толгой, шаргал өвөртэй байдаг.

 

 

Тэд зуны улиралд ой модны зах хөвөө, голын ойролцоо өвс ургамалтай газар нутаглаж, өвөл цэцэрлэгт хүрээлэн болон чийглэг газар, мөн царс модот хуурай газар таарна. Намхан бутанд үүрээ засаж 5 өндөг гаргадаг.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Улаавар бужмар
Эрэгчин
Эмэгчин