У
Украин үндэстний хөгжмийн зэмсэг (2)
Украин үндэстний хөгжмийн зэмсэг (2)

 

Украин үндэстний хөгжмийн зэмсэг

 

 

1. Хоромсон Дримба (Дрымба, Друмба) хэл хуур (Drymba Jew`s-harp), 2. Эргүүлэгт Лира (Roller lira), 3. Цимбали янчир (Tsymbaly)

 

 

Трембита урам (Trembity / Trembita) нь Альпийн эвэр бүрээтэй ижил Карпатын нурууны Украин, Польш, Словак ард түмний үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Альпийн эвэр бүрээг жодоогоор үйлддэг бол Трембита урамыг нарс, гацуур модоор үйлдэнэ.   Малчид уг урамыг үлээж нохойгоо удирдан хонио хариулдаг байжээ. 

 

 

Пидкова (Pidkova horseshoe) тахан цохивор. 

 

 

Баруун Украины Козобас (Kozobas) буюу Выжкоза (Byjkoza) нумт цохивор хөгжмийн зэмсэг. Уг хөгжим нэг талаар бөмбөр царт янгир товшуур шиг нөгөө талаар бөмбөр цар, толгой дээрээ цан бүхий нумт цохивор хөгжмийн шинжийг агуулсан холимог хэв маягийн хөгжмийн зэмсэг юм. 1990-  ээд оны үед буй болсон бөгөөд хоёр чавхдастай хувилбар нь Ойрад Монголын янгир толгойт товшууртай үндэсэндээ ижил, харин дөрвөн чавхдаст нумт хувилбар нь контрбастай төстэй байдагаараа онцлог.

 

 

1. Баруун Украины Бухало (Bukhalo bass drum with cymbal) цант аргил бөмбөр. 2. Басоля морин хийл (Basolia cello) Басоля морин хийл нь үндсэн гурван төрөл байдаг. Үүнд: а. Бойко буюу гурван чавхдаст эртний морин хийл (Boiko ethnic cello), б. Төв Украины 4 чавхдаст морин хийл (4 string cello in central Ukraine), в. Саваа модоор цохиж тоглодог Карпатын нурууны чанадын 5 чавхдаст морин хийл (5 string cello from Transcarpathia), 3. Флояра буюу Флоярка товруут бишгүүр (Floyara / Floyarka notched flute).Уг бишгүүр нь тоглох 6 нүхтэй, 60см - 1 метр хүртэл урттай байдаг, 4, Сопилка бишгүүр (Sopilka flute). Уг бишгүүрийг Баруун Украины ардын дуу хөгжимд хэрэглэгддэг бөгөөд Сопилка бишгүүрээр шувуу, шавьж, байгалын янз бүрийн дуу авиаг дууриалган гаргах боломжтой ажээ.

 

 

1. Литаври бөмбөр (Lytavry), 2. Ойролцоогоор 50 см -ийн голчтой Решето шүүр (Resheto). Уг шүүрийг гар болон саваа модоор дэлдэн цохивор хөгжмийн зэмсэг болгон Украин ардын дуу хөгжимд ашигладаг. 3. Дорнод Украины Риг (Оросоор: Рог) урам (Rih horn), 4. Тарабан бөмбөр (Taraban drum). Бөмбөрийн царыг муур болон нохойны арьсаар бүрсэн ойролцоогоор 50 см-ийн голчтой бөмбөр юм. Уг бөмбөрийг Украины Казакууд XI зууны үед тоглож байжээ.

 

 

1. Дэнцивка хоромсон бишгүүр (Dentsivka double flute) буюу Жхолмуга хоромсон бишгүүр (Jholmuga double pipe), 2. Зозулка шавран бишгүүр (Zozulka Ocarina), 3. Затула хэдэргэн цохивор (Zatula)

 

 

Колянка бишгүүр (Kolyanka flute)

Украин үндэстний хөгжмийн зэмсэг (2)
Кобза (Kobza)
Деркач (Derkach rattle) эргүүлэгт хэдрэгэ. Жижиг Деркач эргүүлэгт хэдрэгийг Рапач (Rapach) хэмээн нэрлэдэг.
Бандур (Bandura)
Бугай (Bugai Bull friction membranophones drum) бүлүүрт бөмбөр
Кувици баглаа бишгүүр (Kuvytsi Pan Flute)
Абик урам (Abik horn)
Калатало эргүүлэгт цохивор (Kalatalo roller percussion instrument)