Уд (2)

 

Уд (Oud) бийбаа. (Арабаар: عود‎‎, Армянаар: Ուդ, Грекээр ούτι) нь Ойрхи Дорнод, Кавказ, Дундад Ази, Армян, Азербайжан, Узбекстан, Тажикистан, Иран, Туркт тархсан чавхдаст хөгжим. Уг хөгжим Европын Лютня хөгжмийн өвөг бөгөөд Арабууд Испанийг дайлаар мордоход уг хөгжим Европд нэвтэрчээ.  

 

Арабаар  аль уд буюу "'al-°ūdu" гэдэг нь үгчлэн орчуулбал "чавхдас" гэсэн үг бөгөөд түүнийг мөн "Хунгийн хүзүү" хэмээн нэрлэдэг. 

 

 

Уд нь лийр хэлбэрийн цар, хүзүү, толгой гэсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд царыг Сандал, Лийр болон самрын модоор үйлдэнэ. Орчин цагийн Азербайжан Уд зургаан чавхдастай түүний 5 чавхдас нь хосоороо байрлана. Чавхдасыг торгон утас, капрон, хонины өлөнгөөр хийнэ.

 

 

Дундад Ази болон Туркменд Уд таван чавхдастай (Five-string Oud) байх бөгөөд Арабын улс орнуудад хоёроос долоон чавхдастай байдаг. Удын сонгодог хувилбар нь дөрвөн хос чавхдастай байдаг. Кварт-секундээр хөглөнө. Удын ойрын төрөл хөгжим нь Ребаб юм

 

Египт, Сирийн Уд хөгжим хээ чимэглэлээр гойд ялгарна. Грекд уг хөгжмийг Ути (Оuti) хэмээн нэрлэдэг бол Иранд Барбат (Barbat), Иракт Уд Башир (Оud Bashir) хэмээн нэрлэх бөгөөд уг бийбааг алдарч хөгжимчин Мунир Башир (Munir Bashir) буй болгожээ. Харин Хойд Африкт 4 чавхдаст Уд бийбааг тоглодог ажээ.

 

 

Уд (2)
Египет Уд (Epyptian oud)
Уд
Уд