У
Уду эгшигт вааран бөмбөр (2)
Уду эгшигт вааран бөмбөр (2)

 

Африкийн хөгжмиЙн зэмсэг

 

 

 

Уду эгшигт вааран бөмбөр (Udu musical drum jug) нь Африкийн Игбо болон Нигерийн Хауса омгоос гаралтай ваар хэлбэрийн керамик бөмбөр юм. Уду нь Игбо овгийн хэлээр (udu) нь сав суулга буюу ертөнц гэсэн утгатай ажээ. Уду эгшигт ваарыг өөрөөр Ботижо (Botijo), Ботижа (Botija), Удонго (Udongo), Вэссэл (Vessel), Абанг (Abang), Кимким (Kimkim), Магда (Magda), Пани Матака (Pani Mataqa) хэмээн нэрлэдэг. Уду-гаас гарах гүн үргэлжилсэн дуу авиа нь "Элэнц хуланцын дуу" хэмээн нэрлэгдэх болжээ. Анхлан шашны зан үйлд хэрэглэдэг байгаад хожим ардын дуу бүжигт өргөн хэрэглэх болжээ.

 

 

 

Удуг дэлдэх үед түүний бөөрөн дахь онгорхойгоор гүн намуухан дуу авиа гарч улмаар гадаргуудаа жингэнэх нөлөөг үзүүлдэг байна. Энэ нь Гельмгольцын резонаторын үзэгдэл үүсч байгаатай холбоотой юм. 

 

 

 

Уду эгшигт вааран бөмбөр (2)
Уду бөмбөр
Индонез Уду эгшигт вааран бөмбөр (Indonesian Udu musical drum jug)
Уду бөмбөрч
Уду бөмбөрч