Угалзан ууль

 

Угалзан ууль Латинаар: Strix nebulosa (Forster, 1772) нь Шар шувуу хэлбэртний баг (Strigiformes), шар шувууны (Strigidae) овгийн Уулийн (Aegolius) төрлийн шөнийн амьдралт том махчин шувуу юм. Хойд Америк, Аляска, Финландаас Эстон, Азийн хойд хэсэгээр нутаглана. Нас бие гүйцсэн угалзан ууль том, бөөрөнхий толгой, саарал нүүр, шар нүдтэй. Тэд чихний сэвлэггүй бөгөөд шувуудын дотор хамгийн том нүүрний тойрогтойд тооцогдоно. Биеийн урт нь Эгэл шар шувуутай ойролцоо бөгөөд биеийн урт 61-84 см эмэгчин нь дундажаар 72 см, эрэгчин нь 67 см урттай байдаг. Далавчаа дэлгэсэн урт нь 152 см хүрэх бөгөөд биеийн жин нь 700-1800 гр юм.

 

Угалзан ууль нуга, намаг балчигийн дэргэдэх шилмүүст ой тайгад амьдрах бөгөөд өөрсдөө үүр засалгүй, өөр томхон шувуудын орхисон үүрэнд үүрлэнэ. Мөн хагарч цуурсан модны хонгил нүхэнд үүрээ засч 4 өндөг гаргадаг. Өндөг 42.7 мм өргөн, 53.5 м урт байх бөгөөд. 28-36 хоног даран ангаахай гарна. 3-4 долоо хоноод үүрнээсээ унах, эсвэл үсэрч, 1-2 сарын дараа нисэж сурдаг.Тэд нүүдлийн бус ч, идэш тэжээл хомс үед хол зайд нүүн шилждэг байна.

 

 

Угалзан уулийн тархац

 

Ан хийхдээ чимээ чагнан хүлээж, олзоо хармагц доош харван шунгаж шүүрдэг. Голдуу үдшийн бүрий, үүрээр ан хийх тул том нүүрний тойрог нь мэрэгч амьтдын гаргасан чимээг цуглуулан сонсож байршлыг нь тогтооход зохицжээ. Тэд маш сайн сонсглтой бөгөөд 60 см цасны доор буй оготно зэрэг жижиг мэрэгчийн хөдлөх чимээг олж сонсоод цасанд шунган орж барьдаг чаддаг аж. Мөн угалзан ууль нь туулай, сохор номин, хөөндэй, үен, ятуу, нугас зэргээр хооллоно. Бага залуу угалзан ууль нь баавгай, том харцага, үлэг харцага, шилүүс зэрэг махчин амьтад, жигүүртэний идэш болдог.

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Ууль

Угалзан ууль
Угалзан ууль
Strix nebulosa