Увертюра (2)

 

Увертюра буюу угтвар хөгжим. Францаар: ouverture - тоглох, тоглолт гэсэн утгатай үг. Угтвар хөгжим нь дан хөгжмийн бүтээлд хөгжимт пьес бөгөөд ямар нэгэн тоглолтын өмнө тухайлбал: дуурь, бүжгэн жүжиг, кино зэрэгт зориулсан нэг бүлэгт найрал хөгжмийн бүтээл юм.

 

Увертюрыг анхлан үзэгчид суудлаа эзлэх хугацаанд зориулж бичдэг байсан бол Моцартын үеэс уламжлалт хандлага өөрчлөгдөж угтвар хөгжим тухайн бүтээлийнхээ зохиомжын бүрэн эрхт цогц хэсэг нь болон хувирчээ. Ихэнхи хөгжмийн зохиолчид Рихард Вагнер болон бага Иоганн Штраусын бүтээлээс санаа авч бүтээдэг байжээ.

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Дуурь

Увертюра (2)
Увертюраг анхлан дуурьт ашигласан Италийн хөгжмийн зохиолч Якопо Пери (Jacopo Peri)(1561-1633)