Титов Герман

 

Герман Степанович Титов (1935 оны 9 сарын 11– 2000 оны 9 сарын 20) нь Зөвлөлтийн сансрын нисэгч бөгөөд Юрий Гагарины дараа сансарт ниссэн 2 дахь хүн юм. Титов Алтайн хязгаарын Дээд Жилино тосгонд мэндэлж, Сталинградын Цэргийн Нисэхийн Сургуульд суралцжээ. Нисэх хүчний нисгэгчээр төгссөн тэрээр 1960 онд сансрын нисэгчийн шалгаруулалтад тэнцэж, бэлтгэгдэж эхэлсэн байна.

 

1961 оны 8 сарын 6-нд хөөрсөн Восток 2 пуужингаар Титов сансарт нисчээ. Нислэг 25.3 цаг үргэлжилж, дэлхийг 17 удаа тойрчээ. Түүний нислэгийн үеийн дуудах тэмдэг нь Бүргэд (Оросоор Орёл) байв. Тэрээр Саратов мужийн Красный Кут орчимд буусан байна. 26 хүрэхээсээ сарын өмнө сансарт ниссэн тэрээр сансарт ниссэн хамгийн залуу хүн билээ.

Титов Герман
Сансрын нисгэгч Герман Степанович Титов