Т
Тираннозавр батаар
Тираннозавр батаар

 

Тираннозавр батаар Латинаар:Tarbosaurus (Maleev, 1955) & Tyrannosaurus bataar (Maleev, 1955) буюу Тарбозавр (Tarbosaurus-эртний Грекээр τάρβος -аймшигт σαῦρος - гүрвэл) нь хожуу Цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 70-65 сая жилийн тэртээд өнөөгийн Монголын нутагт амьдарч байсан гүрвэл аарцагт аварга махчин үлэг гүрвэл юм.

 

 

1946 онд Өмнөговиос Тарбозаврын хэдэн арван олдвор олдож 1955 онд Е. А. Малеев "Tarbosaurus" хэмээн нэрлэж байсан ч XXI зууны эхэн үеэс Tarbosaurus bataar, мөн хойд Америкийн тираннозаврын зүйлтэй ойролцоо тул Tyrannosaurus bataar хэмээн ангилах болжээ. Тарбозавр нь 12 метр хүртэл урттай, 4-6 тонн жинтэй, хоёр хөлт үлэг гүрвэл бөгөөд харьцангуй жижиг урд мөчтэй хоёр хөлт үлэг гүрвэл юм. Шүдний урт нь ойролцоогоор 85 мм. 

 

 

Эх сурвалж:

 

Ж.Төмөрхуяг, А.Шагдарсүрэн. “Үлэг гүрвэл 1”. (Мажестик цуврал) 2013 он

 

 

Холбоотой мэдээлэл: 

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

2. Тираннозавр

Тираннозавр батаар
Tyrannosaurus bataar
Тарбозавр
Тираннозавр батаарын гавлын яс
Хоёр настай болон нас бие гүйцсан Тарбозарыг хүний биеийн өндөртэй харьцуулсан харьцаа