Типлэ гитар (2)

 

Типлэ гитар (Tiple) буюу Дөрвөн чавхдас бүрийг Гурав давхарласан буюу 12 чавдаст гитар юм. Типлэ гэдэг нь гурамсан гэсэн утгыг илэрхийлдэг.

 

  • Колумб Типлэ гитар (Tiple Colombiano)

 

 

Колумб Типлэ гитар нь Сонгодог Испани гитараас ойролцоогоор 18% бага овор хэмжээтэй бөгөөд 18-19 лад, гурав давхарласан дөрөв буюу 12 чавхдастай байдаг. Уламжлалт хөг: CEAD, Колумб Типлэ нь Колумб үндэстний хөгжмийн зэмсэгт тооцогддог. Испани гитар Америкт XVI зуунд нэвтэрч XIX зууны сүүлээр Колумб өөрийн өнгө төрхтэй болгон нутагшуулжээ.
 

Пуэрто-Рико Типлэ (Puerto Rican tiple)

 

 

Типлэ гитар Пуэрто- Рикод XVIII зуунд нутагшжээ.  Пуэрто-Рико Типлэ гитар гурваар давхарласан дөрөв болон таван чавхдастай байдаг. Дан зургаан чавхдастай нь ховор тохиолдоно. 

 
Пуэрто-Рико Типлэ гитарын үндсэн төрлүүд:
 
  • Типлэ Рэкуинто де ла Монтана (Tiple Requinto de la montaña) - Типлэ Долиэнтэ бяцхан гитарын (Tiple Doliente) багасгасан хувилбар бөгөөд гурвалсан гурван чавхдастай байдаг.
  • Типлэ Рекуинто Костанэро (Tiple Requinto costanero) - Гурван чавхдаст Типлон (Tiplón) гитарын багасгасан хувилбар юм.
  • Типлэ Долиэнтэ бяцхан гитар (Tiple Doliente) - нь дан таван чавхдаст бяцхан гитар юм. Хөг нь: E3 A3 D4 G4 C5
  • Типлон (Tiplón) буюу Типлэ кон мачо (Tiple con macho) - нь том гарын Типлэ гитар юм.

Венесуэл Типлэ (Tiple Venezolano)

 

 

Венесуэл Типлэ (Tiple Venezolano) нь Колумб Типлэ гитарын багасгасан хувилбар юм. Уг гитар гурваар давхарласан дөрвөн чавхдастай байдаг.

 

Менорк Типлэ (Menorcan tiple / Tiple de Menorca)

 

Испанийн Менорк арлын дан нейлонон таван чавхдаст Менорк Типлэ (Menorcan tiple / Tiple de Menorca).

 

Куба Типлэ (Tiple Cubano)

 

 

Куба Типлэ (Tiple Cubano) таван хос буюу 10 чавхдастай байдаг.

 

Санто Доминго Типлэ (Tiple de Santo Domingo) буюу Доминикан Типлэ (Tiple Dominicano)

 

Санто Доминго Типлэ (Tiple de Santo Domingo) буюу Доминикан Типлэ (Tiple Dominicano) нь хоёроор давхарласан 5 чавдас буюу нийт 10 ган чавхдас бүхий гитар юм. 

 
Перу Типлэ (Tiple Peruano)

 

Перу Типлэ (Tiple Peruano) дан дөрөв буюу хоёроор давхарласан дөрвөн ган чавхдаст гитар юм. Хөг: A3, E4, B4, F#5
 
 
Урагвай Типлэ (Tiple Uruguay)  болон Аргентин Типлэ (Тiple Argentina)
 
 
 

 

Типлэ гитар (2)
Fender пүүсийн Типлэ цахилгаан гитар (Fender J5 Triple Tele Deluxe Electric Guitar)
Пуэрто-Рикогийн Типлэ Долиэнтэ бяцхан гитар (Tiple Doliente)
Типлэ гитар
Мартин Типлэ (Martin Tiple) буюу Америк Типлэ (Тiple Americano)