Т
Тимпан хэнгэрэг (2)
Тимпан хэнгэрэг (2)

 

Тимпан буюу Тимпанум (tympanum / tambourine) хэнгэрэг (Грекээр: τύμπανον, Латинаар: tympanum) нь эртний цохиур хөгжмийн зэмсэг. Тимпан хэнгэрэгтэй төстэй зэмсэг Ойрхи Дорнод,  Месопотамигийн Ииудууд, Төв Азийн нүүдэлчид, Сибирийн бөө нарт байдаг билээ.

 

Диониса, Кибела удганууд шашны зан үйлд хэнгэрэг дэлдэж байснаас үүдэн Грект Тимпан дэлгэрэх үндэс болжээ. 

 

 

Хэнгэрэгийг голчлон удган буюу эмэгтэйчүүд анхлан дэлдэж байсан бөгөөд оршуулгын болон шашны зан үйлд анхлан ашиглаж байсан бол аажмаар баяр ёслол, найр наадам, хошин шогт ч  хэрэглэх болжээ.

 

Нэг талыг нь арьсаар бүрсэн Тимпан хэнгэргийг Грөкт хэрэглэж байсан бол эртний Ромд хоёр талыг нь бүрсэн хэнгэрэг хэрэглэж байжээ. 

Тимпан хэнгэрэг (2)
Тимпан хэнгэрэг
Израилийн Хайфа хотын Shikmona - ийн булшны малтлагаас олдсон Тимпан хэнгэрэг