Т
Термен Льв Сергеевич
Термен Льв Сергеевич

 

Льв Сергеевич Термен (Lev Sergeyevich Termen)(1896 оны 8 сарын 15, Санкт-Петербург — 1993 оны 11 сарын 3, Москва) нь Орос, Зөвлөлтийн зохион бүтээгч, дэлхийн анхны электрон хөгжим Терменвокс (Termenvox) болон сонсох төхөөрөмж бүтээсний төлөө 1947 онд Сталины I зэргийн одон хүртжээ. 

 

Лев Термен франц гаралтай (овог нь Францаар: Theremin) үнэн алдартан шүтлэгтэй, язгууртны гэр бүлд мэндэлсэн бөгөөд нэртэй хуульч эцэг Сергей Эмильевич, эх Евгения Антоновна нар нь хүүгийнхээ боловсролд мөнгө хайрладаггүй байжээ. 

 

Лев Термен электрон техникийн анхны туршилтаа Петербургийн эрчүүдийн нэгдүгээр гимназид сурч байхдаа хийжээ. Тэрээр уг гимназийг 1914 онд мөнгөн медальтай дүүргэж 1916 онд Петербургийн консерваторын виолончелийн болон, физик, одон орны факультетд нэгэн зэрэг сурч байжээ.

 

1916 цэрэгт татагдаж Николаевын инженерийн сургуулийн түргэвчилсэн дамжааг дүүргэж цаашлаад цахилгаан техникийн офицерын дамжааг дүүргэж Петроград орчмын радиостанцд бага офицер болжээ.  Октябрын хувьсгалын дараа өнөө радиостанцдаа үргэлжлэн ажиллаж байгаад Москвагийн цэргийн радио лабораторт томилогджээ.  

 

Тэрбээр Петроградын дэргэдэх Царскосельскийн радиостанцд бага офицер болжээ. Октябрийн хувьсгалын дараа дээрх радиостанцид ажиллаж байгаад Москвагийн цэргийн радиолабораторид хувиарлагдан очжээ. 1919 онд Термен Петроградын Физик-техник лабораторын эрхлэгч болж 1923 оноос ажлын хажуугаар Москвагийн хөгжмийн шинжлэх ухааны хүрээлэнтэй хамтран ажиллах болжээ.

 

1920 онд «Терменвокс» хэмээн дэлхийн анхны электрон хөгжмийг бүтээжээ. 1922 оны гурван сард Термен Кремлд В.И.Ленинд Терменвоксоо танилцуулахад Ленин түүний элетон хөгжим дээр .«Жаворонка»-г тоглож байжээ. 

 

Термен Льв Сергеевич
Льв Сергеевич Термен өөрийн зохион бүтээсэн Терменвоксоор тоглож байгаа нь
Терменвокс