Т
Тепонацтль бөмбөр (2)
Тепонацтль бөмбөр (2)

 

Ацтекийн хөгжмийн зэмсэг

 

Тепонацтль (Teponaztli / Aztec wooden drum) бөмбөр нь Эрт цагийн Төв Амеркийн Индианчуудын  (Ацтек болон бусад соёл) болон өнөө цагийн Мексик, Гватемалын цохиур хөгжмийн зэмсэг юм. Ургаа модыг хөндийлж ухан дээд талд нь "Н" үсэг хэлбэрээр зүсч янз бүрийн дуу авиа гаргах хэл болгоно.

 

 

 

Нүүр талд нь Актекуудын бурхан, онгон, хүн, ан амьтад болон хийсвэр дүрслэл бүхий сийлбэрээр чимэглэх бөгөөд үндсэн их биеийг тодорхой билгэдлийн дүрс хэлбэрт оруулсан байх нь ч бий. Заримдаа дууг нь нэмэгдүүлэх зорилгоор ёроолд нь нүх гаргаж өгдөг. Каучукан булцуу бүхий модон цохиураар бөмбөрийг цохин тоглоно.  

 

 

Баруун өмнөд Мексикийн Миштек омгийн индиануудын тепонацтли бөмбөрийн чимэглэлд баатарлаг, үлгэр туульсийн сийлбэр зонхилдог Тепонацтль нь 30-120 см-ийн урттай том бөмбөрийг нь тусгай сууринд байрлуулдаг бол жижгийг нь оосорлон зүүнэ. Тепонацтль бөмбөрийг цохин дуулж бүжиглэхэд хэлэгддэг "totocoto tototo cototo tiquititi titiqui tiquito" хэмээх шад шүлэг нь өөрөө бөмбөрийн цохилт мэт сонсогддог байна.

 

Ацтекчүүд дуу хөгжмийг Тэнгэрийн эзэн Тескатлипока, эзэн Кетцалькоатль нарын хүмүүст өгсөн бэлэг хэмээн үздэг байна.

 

Тепонацтль бөмбөр (2)
Тепонацтль бөмбөр
XVI зууны Флорентийн кодексын чимэг зурагт Ацтекууд Тепонацтль (Teponaztli) болон Хуэхуэтл (Huehuetl) бөмбөр тоглож буйг харуулжээ
Васижа Тепонацтль (Vasija-Teponaztli) бөмбөр. 1325-1521 он.