Т
Ташивар хөгжим (2)
Ташивар хөгжим (2)

 

Ташивар хөгжим (Италиар: frusta, Францаар: fouet, Германаар: Peitsche, Оросоор: Хлопушка) нь 40-45 см урттай, 10см орчим өргөнтэй хоёр модон хавтанг хооронд нь ташиж тоглодог модон цохивор хөгжмийн зэмсэг юм. Ташивар хөгжмийг Симфони найрал хөгжимд XIX зууны үеэс хэрэглэх болжээ.

 

 

м.э II - IV зууны Египетийн бариулт ташивар (Egyptian Handles Clapper)

 

Уг хөгжмийн дуу нь гар буугаар буудахтай адил дуугардаг тул хөгжмийн болон дууны эффектэнд хэрэглэж иржээ. 1836 онд анхлан Аданы "Лонжюмогоос ирсэн шууданч" дуурьт, цаашид Малерын тав, долдугаар симфони, Равелын төгөлдөр хуурын концертэд ташивар хөгжимийг ашиглажээ.

 

 

XIX зууны Катх тала ташивар (Kath-tala Clappers). Энэтхэг

 

 

а. XVII зууны үеийн модон ташивар, б.  Модон Аккордион ташивар (Wooden Accordion Clapper) в. Хуруун ташивар (Finger clappers)

 

 

1. Италийн Фруста модон ташивар (Frusta Clapper), 2. Америкийн цохивор хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч Ludwig Drums пүүсийн Клаппэр ташвар хавтан (Clapper), Уг ташварыг өөрөөр Вейп (Whip), Слапстик (Slapstick)

 

Ташивар хөгжим (2)
Ташивар хөгжим
Кастаньет Ташивар (Wooden Castanet Clapper)
Хулсан ташивар (Bamboo Clapper)
Японы Наруко ташивар (Naruko festival clappers)
Эртний Грекийн Кроупэзион (Kroupezion) ташивар. Кроупезион нь гутлын уланд бэхлэж дуу бүжгийн аяанд тохируулан дэвсэж хоёр металл хавтанг харшуулан тоглодог байжээ.