Тахь

 

 

Монголын улаан номонд орсон амьтад

 

Тахь Латинаар: Equus przewalskii Poliakov  нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг. Элсэрхэг ба хайрган хөрст шаваг, хялганат хээр, шаваг, тэсэг бударганат говь, загт говьд бэлчдэг. 

 

 

Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэлийн сайр, садрага, толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. 

Монгол улс 1930 оноос эхлэн  агнахыг хуулиар хатуу хориглон дархалсан

 

Холбоотой мэдээлэл:

1. Пржевальский Николай Михайлович

2. Монголын улаан номонд орсон амьтад

3. Эрээн тахь

 

Тахь
Тахь