Т
Таус буюу Муюури вина (2)
Таус буюу Муюури вина (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Таус (Taus) буюу Маюури вина (Mayuri Vina) нь Энэтхэгийн уламжлалт нумт хөгжмийн зэмсэг бөгөөд Таус, Маюури гэсэн нэрүүд нь тогос гэсэн утгатай ажээ. 

 

 

Уг хөгжим Пенжабед өргөн тархсан чавхдаст хөгжмийн зэмсэг бөгөөд зөөж тээвэрлэхэд төвөгтэй нүсэр байсан тул хэмжээг нь багасгаж Дилриба (Dilruba) хэмээн нэрлэжээ. 

 

 

Таус нь XIX зуунд хөгжин цэцэглэж байсан бол сүүлийн үед мөхлийн ирмэгт тулж ирээд дахин сэргэх хандлагатай болжээ. Таус нь аялгуу тоглох дөрвөн чавхдас, даган тоглох туслах 15 чавхдастай байдаг. Энэтхэгт Тогос нь хөгжмийн бурханд тооцогддог билээ. 

 

Таус буюу Муюури вина (2)
Таус буюу Муюури вина
Таус буюу Муюури вина хуурч
Дилриба (Dilruba) хуур