Тар товшуур (2)

 

Азербайжан үндэстний хөгжмийн зэмсэг

 

Тар (Персийн:تار'‎ - "чавхдас", "утас" гэсэн утгатай үг) товшуур нь XIV-XV зуун Персийн эзэнт гүрний үед Перс, Ойрхи Дорнодод буй болсон чавхдаст хөгжим. Уг хөгжим Азербайжан, Армян, Афганистан, Ирак, Иран, Турк, Таджикистан, Узбекистан болон Ойрхи Дорнодын орнуудад тархжээ.

 

 

Садых жан (Sadigjan) буюу Садых Мирза Асад оглы (Sadig Asadoglu)(1846 - 1902)  

 

Тар товшуур нь Азербайжан, Ираны үндэсний тулгуур хөгжим болдог бөгөөд эдгээр улсууд 2012 онд ЮНЕСКО -гийн соёлын өвд бүртгүүлжээ.

 

Тарын хүзүү, толгой хэсгийг самрын модоор үйлдэж,  гитар хөгжмийг санагдуулам хэлбэртэй царыг загасны арьс болон гүзээгээр бүрнэ. Уг хөгжмийн хүзүүнд 22 лад суулгасан байх бөгөөд эртний Иран тар 6 чавхдастай байсан бол Азербайжаны Тар товшуур XIX зуунаас 11 чавхдастай болжээ.

 

Азербайжан Тар Иран Тарын чавхдаснуудыг хос болгон өөрчилсөн бөгөөд дан утас нь голдоо, уянгын хос чавхдасуудыг хоёр захаар нь байрлуулжээ. Хос чавхдаснууд байгын хөгтэй, дан чавхдас нь ямар жанрын дуу хөгжим тоглохоос хамаарч янз бүрээр хөглөгддөг ажээ.

 

Азербайжан Тар товшуурын эцэг гэгддэг XIX зуунд амьдарч байсан хөгжимчин зохион бүтээгч Садых жан (Sadigjan) уламжлалт 5 чавхдас дээр 6 чавхдас нэмж 11 чавхдастай болгожээ.

 

 

Тар товшуурын 13 хөг байдгаас хамгийн түгээмэл хөглөлт нь:  c1, c1; g, g; c1; c; g; g1; g1; c1, бөгөөд дуугаралтын цар хүрээ нь бага октавын "до"-гоос хоёрдугаар октавын "соль" буюу 2,5 октав,   

 

 

1931 онд Узеир Гаджибековын санаачлагаар Тар товшуурын нотны сургууль байгуулагдаж "Мугамын дуурь" буй болсноор Тарын шинэ хөгжил цэцэглэлт эхэлжээ. 

 

Тар товшуур (2)
Шираз Тар (Tar - Shiraz)
Азербайжан Тар (Azerbaijani Tar)
Тар
Сядяф Тар (Syadyaf Tar)
Персийн уран зурагт Тар товшуур тоглож буй бүсгүйг дүрсэлсэн байдал. (Хашт-Бехештын ордон, Исфахан), 1669 он.