Т
Тарогато жимбүүр (2)
Тарогато жимбүүр (2)

 

Тарогато жимбүүрийг (Tarogato oboe) Унгар, Румыны ардын дуу хөгжимд ашигладаг модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. Уг жимбүүрийг өөрөөр Түрэг бишгүүр (Turkish pipe), Сүмийн Тарогато (Anglicized Tárogató), Румынаар: Тарагот (Taragot) буюу Торогоата (Torogoata) хэмээн нэрлэдэг.  

 

 

Тарогато жимбүүрийг Унгарчууд Түрэгүүдтэй дайн байлдаан хийх явцдаа тэднээс өвлөн авч Европд  XV зуунд нэвтрүүлжээ. Тарогато жимбүүр нь анхлан дайн тулаанд дохио өгөх бүрээ, туламан бишгүүр маягтай байсан бол улмаар XVIII үеэс давхар шуустай болжээ. 

 

 

Орчин цагийн Тарогато жимбүүрийг 1890 онд Будапештын Венкэл Жосеф Щунда (Vencel József Schunda)(1818–1893) бүтээжээ. 

Тарогато жимбүүр (2)
Тарогато жимбүүр (Tarogato oboe)
Унгар Тарогато жимбүүр (Hungarian tarogato) болон Румын Тарогато жимбүүрч
Эртний Тарогато (Ancient Tárogató)