Т
Тарважи бүргэд

 

Тарважи бүргэд. Латинаар:Aquila nipalensis (Hodgson, 1833) нь Харцагынхан овгийн том махчин шувуу юм. Биеийн урт 62–81 см, далавчаа дэлгэсэн урт нь 165-200 см бөгөөд эмэгчин нь 2.3-4.9 кг, эрэгчин бүргэд 2-3.5 кг жинтэй байдаг. Тэд Румын, Орос, Монгол, төв Азийн тал нутагт тархжээ. Европ, Төв Азид тархсан нь Африк, Энэтхэгт өвөлжинө.

 

Модонд үүрээ засаж, 1-3 өндөг гаргана. Тарважи бүргэд нуруу нь бор, сүүл болон далавчны үзүүрийн өд харавтар өнгөтэй байдаг. Зүүн зүгийн A. n. nipalensis нь Европ болон төв Азийн A. n. orientalis-с биеэр том, илүү бараан зүстэй. Тэдний гол идэш нь улай сэг болон мэрэгчид, жижиг хөхтөн амьтад юм.

 

Тарважи бүргэд
Тарважи бүргэд. Aquila nipalensis