Т
Тан гу торхон бөмбөр (2)
Тан гу торхон бөмбөр (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Тан гу торхон бөмбөр (Tánggǔ barrel drum - 堂鼓) нь Ёслолын танхимын бөмбөр гэсэн утгатай Хятадын уламжлалт цохивор хөгжмийн зэмсэг юм. Уг бөмбөрийг голчлон дөрвөн толгойт тулга хэлбэрийн суурьт бэхэлдэг. Уг бөмбөрийн царыг одос үхрийн арьсаар бүрж хос цохиураар дэлдэн тоглоно. 

 
Бага гарын Тан гу бөмбөрийг  Шиао Тангу (Xiao Tanggu), Их гарын Тан гу бөмбөрийг Да Тан гу (Da Tanggu) хэмээн нэрлэдэг.
 

 

1-2. Бага гарын Тан гу бөмбөр  Шиао Тангу (Xiao Tanggu), 3. Их гарын Тан гу бөмбөр (Da Tanggu)

 

Бага гарын Тан гу бөмбөрийг  Шиао Тангу (Xiao Tanggu), Их гарын Тан гу бөмбөрийг (Da Tanggu) хэмээн нэрлэдэг. Тан гу торхон бөмбөрийг өөрөөр Тон гу (Tonggu) хэмээн нэрлэх бөгөөд Чин гүрний үед Зан гу буюу Зан гу дайны хэнгэрэг (Zhàngǔ war drum) гэх болжээ.

Тан гу торхон бөмбөр (2)
Тан гу торхон бөмбөр (Tánggǔ barrel drum)
Тан гу торхон бөмбөр (Tánggǔ barrel drum)