Т
Тансо бишгүүр (2)

 

Солонгос үндэстний хөгжмийн зэмсэг

 

Тансо (Danso / tanso vertical bamboo flute) бишгүүр (Солонгосоор: 단소) Солонгосын ардын дуу хөгжимд хэрэглэдэг босоо бишгүүр юм. Уламжлалт Тансо бишгүүрийг хулсаар үйлддэг байсан бол ХХ зууны үеэс хуванцараар үйлдэх болжээ.

 

 

Уг бишгүүрийн өвөг нь Хятадын Шиао (xiao) бишгүүр бөгөөд уг бишгүүр 5 нүхтэй байдаг. Дуугаралтын цар хүрээ нь 2 наймц, (доод до-гоос дээд соль) Солонгосын бага сургуулийн хөгжмийн хичээлийн хөтөлбөрт уг бишгүүрийг тоглож сургадаг ажээ.

 

 

Тансо хэмээх нэршил нь тан-богино со- босоо бишгүүр гэсэн утгатай ажээ.  

 

Тансо бишгүүр (2)
Тансо бишгүүр
Тансо бишгүүр
Тансо бишгүүр