Танпура (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг

 

Танпура (Tanpura) буюу Тампура (tampura) нь Энэтхэгийн чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжим 4 чавхдастай, (5,6 түүнээс дээш чавхдастай ч байдаг) ладгүй, дуугаралт нь Ситартай төстэй байдаг.

 

 

а. Мираж хэв загварын танпура (Miraj style Tanpura), б. Танжор хэв маягийн тампура (Tanjore style Tanpura), в. Танпура хэв маяг, г.д, Янз бүрийн хэлбэрийн цартай Танпура.

 

 

Анхлан Их Могулын үед Шанаган товшуур хэлбэртэй байсан бол хөгжлийн явцад хувисан өөрчлөгдөж Ситар, Вина төрхтэй болжээ.

 

 

Уламжлалт танпура нь эрэгтэй, эмэгтэй (овор хэмжээ, дуугаралтын цар хүрээ нь өөр өөр) хүний гэсэн ангилалтай байх бөгөөд орчин цагт Танпурын цахилгаан хувилбар буй болжээ.

 

Танпурын гурван үндсэн хийц байх бөгөөд Хиндичүүд голлон тоглодог Мираж хэв загварын танпура (Miraj style Tanpura), Өмнөд Энэтхэгийн Карнатик дуу хөжгимд голчлон ашигладаг Танжор хэв маягийн тампура (Tanjore style Tanpura), хамгийн бага овор хэмжээтэйг нь Танпура хэмээн нэрлэдэг.

 

Танпура (2)
Танпура тоглож буй бүсгүй. XVIII зууны уран зураг.
Танпура
Танпура