Т
Танггунггу жигдэлсэн Гонх (2)
Танггунггу жигдэлсэн Гонх (2)

 

Филиппиний хөгжмийн зэмсэг

Танггунггу жигдэлсэн Гонх (Tanggunggu gong) нь өнгөөр эрэмбэлсэн найман гонхоос бүрдэх бөгөөд модоон аралд олсоор дүүжлэн тусгай цохиураар тоглодог. Том Гонхыг нь Ээж гонх (lit. mother gong) буюу Унсаранан гонх (Unsaranan gong) хэмээн нэрлэх бөгөөд бусад Гонхнуудыг Бандиланан Гонх (Bandilanan), Тубаганан гонх (Tubaganan gong), Литоканан гонх (Litokanan gong), Тулус гонх (Tulus gong), Ратаваганан гонх (Patawaganan gong) гэнэ. Харин цохивор алхыг нь Тинкулай (Tinkulai) хэмээн нэрлэдэг ажээ.

 

Танггунгу жигдэлсэн гонхыг Миндонао арлын өмнөд хэсгийн Калаган (Kalagan), Блаан (B'laan), Мануву (Manuvu), Багово (Bagobo) ястангууд тоглодог. Танггунгу жигдэлсэн гонх наймаас гадна тав, бүр арван таван гонхноос ч бүрдэх нь бий. Олон гонхтой жигдэлсэн гонхыг хоёр хүн нэгэн зэрэг тоглох бөгөөд нэг нь үндсэн аялгууг нөгөө нь түрлэг тоглоно.
Танггунггу жигдэлсэн Гонх (2)
Танггунггу жигдэлсэн Гонх
Танггунггу жигдэлсэн Гонх