Т
Танбур товшуур (2)
Танбур товшуур (2)

 

Танбур (Tanbur) товшуур (Персээр: تنبور‎) нь лийр хэлбэрийн цартай, Лютнягийн төрлийн Араб, Иран, Дундад Ази, Түрэг угсаатан, Уйгар түмний чавхдаст хөгжмийн зэмсэг. Танбур товшуур нь ойролцоогоор 1100-1300 мм урттай бөгөөд түүнийг цохиураар тоглодог. Tанбур товшуурыг өөрөөр Танбура (Tanbura), Тамбур (Tambur), Тамбура (Tambura), Тамбоор (Tanboor) хэмээн нэрлэдэг. 

 

 

а. Афган Тамбур (Afghan Tambur),  б. Эртний Перс Танбур (Ancient Persian Tambur). Хашт-Бехештын ордоны зураг (Исфахан, Иран, 1669 он), в. Орчин цагийн Иран Тамбур (Iranian Tambur)

 

Уг хөгжмийг Грект Тамбоурак (tambouras) буюу Грекээр: Ταμπουράς хэмээн нэрлэх бөгөөд Тамбоурак нь Грекийн уламжлалт чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Уг хөгжим Византийгаас гаралтай бөгөөд Х зуунд Ассири, Египтэд танил байжээ. Грект Тамбоурак нь 2-6 чавхдастай байдаг.

 

Дийлэнхдээ 3 чавхдастай байх бөгөөд уг хөгжмийн ойрын саданг Ю. Е. Юцевичын хөгжмийн нэр томъёоны тольд (1988 он) 2 чавхдастайг Дутар (Dutar), 3 чавхдастайг Сетар (Setar), 4 чавхдаст Чартар (Chartar), 5 чавхдаст Панжтар (Panzhtar), 6 чавхдаст Шаштар (Shashtar) хэмээн Араб тоонд шүтэлцүүлэн нэрлэдэг хэмээн тодорхойлжээ. 

 

Танбур товшуур (2)
Танбур
Тажик Танбурч
Танбур
Азербайжаны шуудангийн марк дээрхи Ширван Танбур (Shirvan tanbur)