Т
Там там бөмбөр (2)
Там там бөмбөр (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Там там (Tam tam drum) бөмбөр нь Африкийн омог аймгуудын цохиур хөгжмийн зэмсэг. Бөмбөрийн амсарыг амьтны арьсыг (ямаа, тахь болон бусад амьтдын арьс шир) уяа оосрын тусламжтайгаар тэлэн татаж бүрнэ. Голч нь 150 - 400 мм, өндөр нь 300 - 600 мм байдаг.

 

 

а.в. Там там бөмбөр, б. Там там Фола (Tam tam Fola drum) г. Там там Дарбука (Tam Tam Darbuka drum) бөмбөр

 

Бөмбөрийн гол төв дунд болон захруугаа хоёр янзын дуугаралттай. Мали, Гвинеигээс олдсон там там болон жембе бөмбөр м.э.ө 500 онд хамаардаг.  Синегал, Мали, Сьерре Лионе, Кот-д'ивуаре, Гвинее, Гамбии, Буркина болон Африкийн бусад нутгуудад ч там там бөмбөрийг шашны зан үйл, ардын дуу хөгжимд өргөн ашигладаг.

 

Там там бөмбөр (2)
Там там бөмбөр
Там там бөмбөр