Т
Тамир үүлдрийн хэсэг
Тамир үүлдрийн хэсэг

 

Тамир хонийг 2001 онд үүлдрийн хэсэг болгон баталгаажуулсан. Төвийн бүсийн монгол хонийг Баяд, Үзэмчин, Чамар зэрэг шилдэг омгийн хониор сайжруулах туршилт, судалгааны ажлыг Б.Минжигдорж Архангай аймгийн Хотонт сумын “Цацрал” нэгдэлд 1966-1973 онд хийж эхний үе шатны дүнг гаргаж цаашдын үржил, селекцийн ажлын чиглэлийг тодорхойлжээ. Тамир үүлдрийн хэсгийг бий болгохдоо төвийн бүсийн монгол хонийг байгаль, экологийн өвөрмөц нөхцөлд үрждэг монгол угсааны шилдэг омог хониор сайжруулах, тохиромжтой хэвшлийг сонгох олон хувилбарт аргыг хэрэглэсэн байна. 


Үүлдрийн хэсгийг бий болгосон аргаараа эрдэмтэн Г.Самбуу, Б.Минжигдорж, С.Шархүү нар зохиогчийн эрх авсан. Энэ хонийг Архангай аймгийн Их тамир, Чулуут, Хангай, Цэнхэр суманд зонхилон үржүүлдэг. 


Үржлийн хуц 64.0 кг, төлгөн хуц 52.0 кг, эм хонь 53.0 кг, охин төлөг 43.1 кг дундаж жинтэй. Нас гүйцсэн хуц2.0 кг, төлгөн хуц1.2 кг, эм хонь1.6 кг, охин төөлөг 1.2 кг.ноос өгдөг. Ноосны бүрэлдэхүүний 83.0 хувь нь ноолуур, 10.8 хувь нь завсрын үс, 5.0 хувь нь хялгас эзэлдэг. Ноосны урт 16.1 см, ноолууурын урт 9.0 см. Эр хязаалан хонины жин 52.0 кг, гулуузны жин 24.0 кг, махны гарц 49.0 хувь.

 

 

Холбоотой мэдээлэл:

1. Хонин сүрэг

Тамир үүлдрийн хэсэг
Тамир үүлдэрийн хэсэг