Т
Тамбурин шигшүүргэт хэнгэрэг (2)
Тамбурин шигшүүргэт хэнгэрэг (2)

 

Тамбурин (Tambourine) хэнгэрэг нь металл шигшүүргэт хэнгэрэг бөгөөд үндсэн хоёр төрөл байдаг. Нэг нь шигшүүргэт царыг арьсаар бүрсэн байдаг бол нөгөө нь арьсан бүрээсгүй задгай хэнгэрэг юм. Тамбурин хэнгэрэгийг эртний Египет, Ассирид анх үүссэн хэмээн үздэг бөгөөд анхлан бүрээстэй байжээ.

 

 

Уг хэнгэрэгийг нэг гараар барьж нөгөө гарын алганд цохин хэмнэл үүсгэж тоглоно. Мөн арьсан бүрээс дээр хуруу гараар дэлдэн тоглож ч болдог. Дунджаар 15-30 см голчтой, 5 см зузаантай байна.

 

Өдгөө Тамбурин хэнгэрэгийг металл болон хуванцар цартай үйлдэх болжээ. Тамбурин хэнгэрэгийн царанд суулгадаг жижиг шигшүүргийг Зилс (Zils) хэмээн нэрлэдэг. Тамбурин хэнгэрэгийг Ойрхи Дорнод, Энэтхэгт болон Түрэг, Грек, Перс, Итали ардын дуу хөгжимд болон  рок, поп хөгжимд ашигладаг.
Тамбурин шигшүүргэт хэнгэрэг (2)
Тамбурин хэнгэрэг
Тамбурин хэнгэрэгч