Т
Тал нутгийн цагаан үүлдэр
Тал нутгийн цагаан үүлдэр

 

Тал нутгийн цагаан үүлдрийг 1992 он баталгаажуулсан. Энэ үүлдрийг бий болгохдоо Монгол хонийг нарийн ноост Алтай, Өвөр байгаль үүлдэр, нарийвтар ноост Цигай үүлдэртэй эрлийзжүүлж тохиромжтой хэвшлийг өөр дотор нь үржүүлэх аргыг хэрэглэжээ. Үүлдрийг зохион бүтээгч нь эрдэмтэн Г.Батсүх, зоотехникч Б.Түмэнхишиг, Д.Саарал нар юм. Тал нутгийн цагаан үүлдрийн хонийг Хэнтий аймгийн Өндөрхаан, Сүхбаатар аймгийн Асгат суманд үржүүлдэг. 


Энэ үүлдрийн хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээр, маллагааны нөхцөлд зохицсон, мах, ноосны хэвшлийн нарийвтар ноостой. Ноос нь багц хэлбэртэй, нэхмэл сүлжмэл хийхэд тохирох сайн чанарын арьстай. Сайн төллөж үрждэг (130%). Үржилийн хуц дунджаар 75.0 кг, эм хонь 55.0 кг жинтэй. Нас гүйцсэн хуц 4.2 кг, эм хонь 2.6 кг, охин төлөг 2.1 кг нос өгдөг. Ноосны дундаж урт 7.0 см, нарийн нь 25.1-43.0 мкм. Ноосны цэвэр гарц 56%. Эр шүдлэн хонь 42.2 кг жин татаж 18.8 кг гулууз махтай. Махны гарц 44.5 хувь байна

Тал нутгийн цагаан үүлдэр
Тал нутгийн цагаан үүлдэрийн хонь